Жинхэнэ эр хүний нэг чанар

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Жинхэнэ эр хүний нэг чанар

Хэдүүн
хэдхэн хоногийн өмнө нэг айлаас нилээд хүнд юм авчирах болоод танил
эмэгтэйтэй хамт найзынхаа ажлын газраас тэрэг аваад явлаа. Буцаж ирэхдээ
яаж ирэх үү ийх үү, дийлэх болуу тэнд нэг таньдаг монгол эрэгтэй хүн
байгаам чинь дөхүүлээд өгчих байлгүй гэсэн юм хоорондоо ярьсаар очлоо.
Очоод өнөөх таньдаг эрэгтэйгээр арайх гэж туслуулан өнөөхиигөө
гаргуулаад тэргэн дээрээ тавиад нөгөө хүнээ хүргээд өгий гэхийн болуу
гэж бодоод байдлыг хартал еээр тэгэх шинж алгооо. Хөдөлж ядаад,
янцаглаад бүррр нэг дургүйд хүчгүй байгаа нь илт ээ. Дотроо муу эр хүний
гол, хүч муутай хоёр эмэгтэйд ганц удаа тусалчихгүй гэж бодогдоод
тэрэгтэй юмаа ганцаараа түрээд яваад өгсөн, шарандаа. Араас хамт явсан
эмэгтэй маань гүйгээд ирсэн. Монгол эр хүн байж арчаагүй амьтан гээд би
яаж дуугүй байхав, үглээд. Тэгсэн өнөөх чи сайн гуйхгүй яасын гэнээ. За
яршигоо, байдал дэндүү тодорхой байхад, за яахав буянаараа бол гээд
орхицон. Түрүүний бичлэгэн дээр гарсан гэр бүлтэй найз маань гүй мөн их
тусалдаг байжээ. Хүнд өргөж тээх юмнуудыг гаргаахгүй шүү, явсан өдөр нь л
үгүйлж эхэлдийм даа. Түрж явсан тэрэг маань харин их дуулгавартай тэрэг
байв шүү азаар, бид хоёр зүгээр л замыг нь дагаад явсан даа бараг л.
Байрныхаа гадаа ирээд өнөөхийгөө яаж оруулах уу гэжийтэл хаанаас ч юм
нэг ах гараад ирцэн оруулах гэж байгаамуу, тийн гэсэн чинь сээффф хийтэл
өргөөд гурван давхарт гаргаад өгцөн. Би баярласандаа бараг аньсага
чийгтүүлээгүй. Гол нь хэн ч туслаач гэж хэлээгүй байхад бас дээрээс нь
огт танихгүй байж ингэж эр хүний зан гаргасанд хайр хүрээд нэээх гоё
байсан. Ёстой жинхэнэ монгол эр хүн гэдэг чинь энэ байдымшд гэж
хажуудахдаа хэлээстэй бас. Баярласандаа хамаг сайхан ерөөлөө хэлсээн.
Ийш
тийш явахад цүнх чимдаантайгаа өргөж тээх гэж эмэгтэй хүнд нэг асуудал
байнаа. Хирээ мэдэхгүй нээх том чимдаан чирэхийг нь яаахнуу. Оросод
явжийсан, байрнаасаа гарах санаатай том чимдаандаа түүртээд шатны хажууд
мунгинаж зогстол нэг бакь залуу ирснээ чимдааныг маань шууд аваад,
тэгснээ эргэж хараад дагаад яв гэгээстэй. Гарч ирээд очих газар чинь
хаанав энээ тэрээ гээд бас үнэн тусархуу, мужикнийий байгаам чинь. Ийм
үед л эмэгтэй хүн гэдгээ мэдрэх юм байшд, нээрээ.
Бас
анх удаа нэээх хол хилийн чанад руу явлоо. Хаана очих ийхээ ч сайн
мэдэхгүй бүв бүрхэг хүн. Азаар онгоцонд хажууд суудал таарсан хүн миний
очих хотын хүн байж таарсан, бурхан л цаанаас нь явуулцан юм болов уу
гэлтэй тэр хоёр гурван зуун хүнээс тэгэж суудал таарцан байгаам. Нислэг
хоёр дамжсан, эхний нислэгт таараагүй мөртөө яг хэрэгтэй сүүлийн нислэгт
маань тэгэж таарсан, үнэн сонин. Бас болоогүй монголд аялчихаад буцаж
яваа хүн байсан. Зам зуур маш их тус хүргэсээн. Нилээд настай хүн
байсан, одоо амьд мэнд эсэхийг нь харамсалтай нь мэдэхгүй байгаа. Хааяа
нэг тэр хүний тухай санах бүртээ юмыг яаж мэдэхэв гээд маанийн үсэг
амандаа хэлчихдэг, амьд байвал нэг уулзах юм сан гээл боддог юм.
Гэх мэтээр хүч дутмаг бүсгүй миний амьдралд тус хүргэж явсан эрчүүддээ их баярлаж явдаг юм.

http://minii-nvdeer.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж