Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана | News.MN

Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

Гүүрэн гарцын ажилтай холбогдуулан Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух ‘Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц’ барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ‘Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаахаар болж байна.

Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 мянган автомашин зорчдог. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ.

Уг ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм.

Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарц хийж байна. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жилдээ 3 гүүрний ажил хийгдэнэ.

Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ’ хэмээлээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой.

Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн, Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж иргэдэд мэдээлэл хүргэнэ. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй’ гэлээ.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-16 202.131.241.134

япончууд нарны гүүрийг ямар ч зам хаалгүй барьсан шүү дээ, ийм арга хэмжээг ч яагаад авч болохгүй гэж, энэ талаар инженерүүдийнхээ дунд уралдаан зарлах хэрэгтэй, та нар дундааас нь идэх юм олдохгүй болохоор зарлахгүй нь мэдээж л дээ

Avatar

Зочин 2018-03-16 64.119.18.78

Бөөнөөрөө МАНг нийслэлд сонгосон. Бөөгнөрөлдөөд л яваад байхаас. Өөр яалтай билээ.

Avatar

бэлтгэлээ гүйцэд ханга 2018-03-16 66.181.191.180

Ийм удаан хааж яавч болохгүй. Бүх гүйцэтгэгч, нийллүэгч компаний ажлыг бүрэн уялдуулж, бэлтгэлийг гүйцэд хангуулж сул зогсолтгүйгээр 3 сараас илүүгүй хугацаанд барих ёстой. Дарга нарын тайлбар нь бэлтгэл гүйцээгүйг нотлоод байна. 4 дүгээр сарын 1-нээс хаана гэсэн хэрнээ туслах зам хаана гаргахаа судалж байгаа гэдэг чинь зам хаачихаад алга болцгооно гэж сонсогдож байна. Технологи сайжирсан, төслийн менежемент сайжирсан, ханган нийлүүлэгчид нэмэгдсэн үед өмнөх шиг хандаж огт болохгүй. Хятадууд шиг 36 цагт биш гэхэд 3 сараас илүүгүй хугацаанд барих боломж бүрэн бий.

Avatar

Зочин 2018-03-16 64.119.17.119

Темер замаа хотоос гарга тууний байсан газраар хурдны зам барь тэгээд л болоо

Avatar

jojo 2018-03-16 61.134.99.235

eliireed bgaraai medrel yum yarihiin

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.104

Гүйцэтгэгч нь ямар байгууллага, эсвэл компани вэ ? Гүйцэтгэгчийн тухай тодорхой мэдээлэл алга ….Энэ их чухал шүү …

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.104

Зочин
Гүүрэн гарцтай болох сайхаан. Гэвч ийм удаан хугацаагаар хаахын өмнө түгжрэл арилгах түр гүүрнүүдээ бариад дараа нь хаавал зүгээр баймаар. Батболд даргаа иргэдийн ажиллах амьдрах орчинг бүрдүүлэх нь таны ажлын томоохон чухал хэсэг шүү. Юугаач эхлээгүй хааж түгжрэл үүсгэвэл та огцрох үндэслэл тань болно. Учир нь та болон танай баг нийслэлчүүдийн сурах ажиллах нөхцлийг хангах үүрэгтэй.Япончууд Нарны гүүрийг ямарч зам хаалгүй барисан шүү. Хүмүүсийн нүдэн дээр нурж унасан Home plaza-giin байшин замын хөдөлгөөнд маш их түгжрэл үүсгэж байгаа. 3-5 жилийн өмнө баруун 4 замаас урд талынх нь уулзвар хүртэлх замыг хаасныхаа дараа зам дээр ажиллах туслах ажилтан авна гэж зар явуулж байсантай л төстэй зүйл болно. Мөн зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр гаргахдаа баруун гар тийш эргэх уулзварын дараа нь зорчих замын ачааллыг тооцоолоогүй байж шийдвэр гаргаад өөрөө шийдвэрээ цуцалсан . Энэхүү буруу шийдвэрээс болж нийслэлийн төсвөөс үрэгдсэн мөнгийг Батболд та өөрөө төлөх ёстой. Бас нөгөө 29-р сургуулийн захирал Батсайхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролоор тоглочихоод Батболдтой нийлээд ажилдаа буцаж орсон. Гэвч шүүх Батболдыг буруу шийдвэр гаргасан гээд… Ккк. Захирлынх нь Ажилгүй байсан үеийн цалинг нь төл гэж шийдсэн . Энэ цалинг хаанаас хэн өгсөн бэ ???? Иргэдээ эдгээр дарга нар бидэнд худлаа ярьж сонгогдоод дараа нь яаж байна. Яасан бэ ? Нөгөө АЗ ЖАРГАЛТАЙ УЛААНБААТАР хаана байна??? Аз жаргалын индексээр ФИНЛЯНД ТҮРҮҮЛЖ бид сүүлийн байранд орсон… гэх мэт…Ичмээр…. Даанч ичихгүй ээ…

Avatar

Зочин 2018-03-16 202.21.106.101

2006 онд Энхтайвны гүүр завсарт орж бараг бүтэн зун гүүрийг хаахад Замын цагдаагийн уулзвар хавь яаж түгжирч байлаа? Тэр үед уг нь машин хэд дахин цөөн байсан. Одоо ч нам зогсох байхдаа

Avatar

Zochin 2018-03-16 122.201.22.4

Ene jujigchin orlogch uhsenee meddegiin, mungunii buun shunalaas uur yu ch bhgui, zurgaa avhuulaad l yavj bval zorilgo n yum bishuu. Ene yu ch nedehgui orlogch naraar iim shiidver garguulaahaa boliochee, darga nar n haachsan yum be

Avatar

Зочин 2018-03-16 64.119.17.74

тахиан толгойтой, зүүний сүвэгч шиг сэтгэлтэй ийм хүмүүсээр удирдуулахаа болиоч ээ. муна гадас сүх хөрөө чулуугаа бариад жагсаж хөөж явуулмой.

Avatar

Зочин 2018-03-16 64.119.17.74

тахиан толгойтой, зүүний сүвэгч шиг мэтгэлтэй ийм хүмүүсээр удирдуулахаа болиоч ээ. муна гадас сүх хөрөө чулуугаа бариад уагсаж хөөж явуулмой.

Avatar

Зочин 2018-03-16 103.229.121.149

Нийслэлийг нүүлгэх хэрэгтэй. Хүн амын бараг 80 нь шавчихсан. 2018 онд асар хүчтэй газар хөдлөлт дэлхийн бүх улсыг хамарна. Юун 3 дугаар дайн. Дайнгүйгээр сүйрнэ. Монгол улс хамгийн хөдлөлтөд нэрвэгдэнэ. Энэ талаар Газар хөдлөлтийг судалдаг газрууд мэдээлэл хийгээч. 9 балл гээд байгаа. Монгол гэрээ бариад хөдөө гарцгаа.

Avatar

zochin 2018-03-16 202.21.106.124

Naad Bayarhuu chin umnu n Tuv zamiig yalaa Tamin Ta buhen sanaj baina uu Tegeed Batboldtoigoo hamt yamarch harutslaga huleegeegui Odoo bas yah gej baigaa bol doo

Avatar

Зочин 2018-03-16

Ард иргэд ээ энд зугээр л юу ч мэддэггуй мэлэн хойлог гадны тесел нэрт менге хуулэгчдийн доромжлол яваад байгааг анхаарна уу. Аль 2000 онд Солонгост ажиллаж явахдаа энэ зэргийн жижигхэн гуур замыг 2- оос 3 хан сарын дотор хийлцэж явлаа. Харин манайд бол бух материал техник нь байгаад байхад ингэж тэнэгтэхийг узвээс Мэдлэг мэрэгжилгуйчуудийн арми хир их томорч вэ гэдэг нь харагдаж байна. Унэндээ нэг мунхаг стандарт байна. Юу гэвэл цемент бетон эл агаар наранд 21 хоногт бэхждэг гэх мэт заваан юм байгаа. Гэхдээ орчин уед туунийг хатаадаг тум буман хими технологи байгаа. Даанч одооны барилгын салбарын маанагууд мэдэхгуй л дээ. Унэндээ санхуужуулэгчид нь яаж менге хуулэх ээ дэндуу мэдэж байна. Наана нь манай гуйлгачин хулгайчид яаж идэх ээ бас сайн телевлесен байна даа. Хегийн шаарууд Хелийн шаварууд.

Avatar

Зочин 2018-03-16

3 аас 6 гаахан сард барьдаг зам гуурийн ажлыг ингэж сунжруулдаг нь энэ засагт байгаа элдэвтэй луйварчдын ажил менеес мен дее. Нусан чацганууд яаж менге хулгайлах аргандаа дэндуу гаршжээ.

Avatar

Энэ юу вэ. 2018-03-16 64.119.24.252

Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ' хэмээлээ. Хэн ингэж хэлсэн юм бол. Үнэхээр гайхамшигтэй бүтээн байгуулагч юм аа. Ямар ч инженер ингэж хэлж чадах уу. Итгэхгүй байнаа.

Avatar

Зочин 2018-03-16 103.229.122.67

u ch hiigeegui bj hiij bn gehii, zuun 4 zamd tui ch hiij ehleegui

Avatar

Зочин 2018-03-16 66.181.181.245

Явган яваач ээ . энэ үхэх гээд байгаа лал арууд

Avatar

Зочин 2018-03-16 203.91.115.44

Za za bugdeeree zaaval mashinaar yavna gej nerevtej bkhaar, saikhan alkhaachdee. Ugaasaa utgagui nar ch kharakhgui kharankhui barilguudad buglurch amidarch bj neg narand garaad alkhakhad yun bolokhgui bgaan. Ugaasaa guur n barigdsan n deer.

Avatar

Зочин 2018-03-16 103.26.194.254

Neg musun chanartai zam khiilguuleel avaachdee, ingej khudlaa uglej baikhaar. Khugjim bujgiin urd zam guuriig bugdiig shineer 1 jil khaaj barikhad yuu ch kheleegui bj.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.187.230

бөөн сүр, чирэгдэл… Япончууд нарны гүүрийг зам хаагаагүй тавьсан шүү дээ. Суралц л даа. Удаан хийвэл улам их иднэ гэж тооцоод байна уу мангаруудаа…

Avatar

Зочин 2018-03-16 103.26.194.254

Ter guur chini shineer tavigdsan guur. Ene garam bol odoo baigaa ashiglaj baiga garam. Tiim bolokhoor khaakhaas uur arga bdaggui yum.

Avatar

Зочин 2018-03-16 202.21.105.13

хэсэгчлэн хааж болно шүү дээ.

Avatar

26r horoo 2018-03-16 66.181.180.69

Ingej ih zardal gargaj.iim ih hugatsaagaar haaj bsnaas negent nuune gej bgaa tumur zamaa l nuulgeechee.bogd haan tumur zamiin ajil d bas ene 20 garui terbum zartsuulj bgaa.odoo achaallaa diilehgui bga shuu dee.ugluu huuhdee surguulid ni uguh gej buten tsagiin umnu gereese garch bn.haavl tegeed 2 tsagiin umnu garah hereg uu? Tegeed ch yagui bol amjihgui.manai horooniih n eserguitsene shuu

Avatar

arai arai 2018-03-16 203.169.48.146

Бүтээн байгуулалт хийх нь зөв гэхдээ ингэж удаан хийнэ гэж юу байхав дээ арай арай

Avatar

зочин 2018-03-16 202.21.106.109

За энэ тэнэгг бас баахан амьтны х****л идэх нь л дээ ….

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.108

Зөөз баянмонгол олимп хотхон юу юу ч билээ таг таг таг түгжигдэхэн дээ нэг мөсөн машингүй гудамж болгоод шууд автобус оруул эс бөгөөс өглөө оройдоо хичээл ажилдаа очдог хүн гэж үгүй болно бид ямар соёлтой хүмүүс биш уралдаж алалцаад л таг шүү дээ нүдэнд харагдчлаа за тгд осол аваар шүргэлцээл нарийхан зам таг шүү дээ

Avatar

Зочин 2018-03-16 202.180.220.77

Яанаа, яасан урт хугацаагаар хааж байна аа? 1 сар бол яахав, 1,6 жил бол дууслаа ш дэ. Бүгд энх тайвны гүүрээр алалцах уу

Avatar

иргэн 2018-03-16 202.179.24.23

энэхүү бүтээн байгуулалтыг бодит ажил болгохын төлөө иргэд бид 1.6 жил хаагуур ч явсан яах вэ, дандаа халамж анхаарал эрх чөлөө шаардаж байхаар бүгдээрээ дэмжье

Avatar

Зочин 2018-03-16

Тэнэгтээрэй. Ядаж солонгост очиод ийм жижигхэн замыг хэдэн хоногт хийдэгийг узээд чалчаарай. Усрээд 6 сард багтаагаад барьдаг юм билээ.

Avatar

Зочин 2018-03-16 202.21.105.13

хятадад бол хэдэн 7 хоногт л барьдаг биз дээ. Ямарч байсан солонгосоос хурдан.

Avatar

Зочин 2018-03-16 94.25.168.145

Писда нар чинь ямар удаан хийдэг юм бэ [Хориотой Үг] [Хориотой Үг] ажилгүй хар алнууд , япон солонгос гятдад 3 сар хийнэ

Avatar

Санал байна 2018-03-16 202.179.27.210

Одоо ачааллаа дийлэхгүй алалцаж байгаа юм чинь хаачихаар яах билээ Буянгийн зам бол мэдээж таг болно өөр нэмэлт гарц юу байна?????? Баянмонгол хорооллоос – Нарны замруу орж ирдэг хэсгийг /төрийн тусгай хамгаалалтын баазын хашааны баруун талаар/ 4-н замын уулзвар болгоод Натурын замтай /Дамдинсүрэнгийн гудамж/ нийлүүлж болох юм. Мөн Соёолжоос – Буянгийн замтай нийлдэг нэг урсгалтай болгож болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж