Колумбус Блю Жакет багийн хожлын цуврал үргэлжилж байна | News.MN

Колумбус Блю Жакет багийн хожлын цуврал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Колумбус Блю Жакет багийн хожлын цуврал үргэлжилж байна

Колумбус Блю Жакет багийн хожлын цуврал үргэлжилж байна

Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (ҮХЛ)-ийн Колумбус Блю Жакетс баг улирлын ээлжит тоглолтоо Филадельфиа багийн талбайд зочлон хийлээ. Тус тоглолтонд зочин баг Колумбус Блю Жакет багаас К.Аткинсон хэт-трик хийсэн бол хаалгач С.Бобровский 27 цохилтыг хааж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Колумбус Блю Жакетс багийн гарааны довтолгоог бүрдүүлж буй А.Панарин, 19 настай рүүки тоглогч П.Дюбуа болон К.Аткинсон нар энэ өдөр гайхалтай хослож байсан. Ийнхүү урдаа А.Панарин, П.Дюбуа, К.Аткинсон, хойно К.Веренски болон С.Жонес нараас бүрдсэн гарааны тавттай Колумбус Блю Жакетс баг сүүлийн 6 тоглолтондоо дарааллан хожил авлаа. Өнөөдөр хожил байгуулснаар Колумбус Блю Жакетс баг улирлын 71 тоглолтоос 38 дахь хожлоо авч 81 оноотой плэй-оффын байрлалаа хадгалж чадлаа. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Оттава Сенатор байх бөгөөд улирлын үлдсэн 11 тоглолтоос эерэг үр дүн олноор авч чадвал өнгөрсөн улирлын амжилтаа давтан плэй-оффт тоглох боломжтой болно.

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж