Испаний Баскониа баг плэй-оффын бүсэд багтлаа | News.MN

Испаний Баскониа баг плэй-оффын бүсэд багтлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Испаний Баскониа баг плэй-оффын бүсэд багтлаа

Испаний Баскониа баг плэй-оффын бүсэд багтлаа

Евролигийн 26 тойргийн хүрээнд Испаний Баскоаниа баг Литвийн Жальгирис багийг өөрсдийн талбайдаа хүлээн авлаа. Талбайн эзэд тоглолтын эхнээс санаачлагыг авч гараанд гарсан 5 тоглогчийн 4 нь 10-аас дээш оноо авч багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэж багаа плэй-оффын бүс руу оруулж ирлээ. Уругвай хамгаалагч Ж.Грейнжер 20 оноо, төвийн тоглогч В.Пуарье 15 оноо, 6 самбар, 1 дамжуулалт, М.Женнинг, Й.Фойгтман нар тус бүр 12 оноо авсан байна. Ялангуяа талбайн эздээс төвийн тоглогч В.Пуарье болон Й.Фойгтман будагтай талбайд маш сайн тоглосон. Франц залуу В.Пуарье 16 минут талбайд тоглохдоо 15 оноо авч 6 удаа самбараас бөмбөг авсан бол Герман төвийн тоглогч Й.Фойгтман 27 минут талбайд өнгөрүүлэхдээ 12 оноо, 7 самбар, 2 дамжуулалт өгсөн.

Харин тэдний өрсөлдөгч Жальгирис багийн гарааны тоглогчдоос ердөө К.Пангос 12 оноо авсан байна. Сэлгээнээс гарч тоглосон В.Мичич 11 оноо, 2 самбар, 4 дамжуулалт өгсөн бол бусад тоглогчид нь хангалтгүй тоглож 64-84 харьцаагаар хожигдсон. Жальгирис багийн хувьд плэй-оффын байрлалд байгаа бол тус тоглолтонд ялалт байгуулсан Испаний Баскониа баг 13 хожилтой болж плэй-оффын байрлалд орж ирсэн.  

 

 

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж