Химки Москва плэй-оффын эрхээ баталгаажууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Химки Москва плэй-оффын эрхээ баталгаажууллаа

Химки Москва плэй-оффын эрхээ баталгаажууллаа

Европын сагсан бөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Евролигийн 2017-2018 оны улирлын тоглолт өндөрлөх шатандаа ороод байна. Өчигдөр Оросын Химки баг Израйлын Тель-Авив хотноо зочлон Израилын Маккаби Тель-Авив багтай 26-р тойргийн тоглолтоо хийлээ. Энэ тоглолт хоёр багийн хувьд аль алинд нь чухал тоглолт байсан юм. Ялангуяа талбайн эзэн Маккаби Тель-Авив багийн хувьд плэй-оффын байрлалын төлөөх өрсөлдөөнд хожигдох эрхгүй тоглолт байсан.

Энэ өдөр зочин багаас довтлогч Э.Гилл 24 оноо, 7 самбар, хамгаалагч А.Швед 22 оноо, 5 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн. Тэдэнд гараанд гарч тоглосон М.Томас 16 оноо, сэлгээнээс Е.Вяльцев 10 оноогоор тус хүргэсэн байна. Харин талбайн эздээс П.Жэксон 25 оноо, Д.Томас 16 оноо, Д.Кэйн 13 оноо, А.Тауйс 10 оноо, Н.Коул 10 оноо авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй. Тус тоглолтонд хожил авсан Химки Москва баг плэй-оффын байраа баталгаажуулж чадсан бол хожигдол хүлээсэн Маккаби Тель-Авив баг плэй-оффын байрлалын гадна унаад байна. Маккаби Тель-Авив багийн хувьд улирлын үлдсэн 4 тоглолтоос сайн үр дүн авах хариуцлагатай тоглолтууд үлдэж байна.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж