“Эмэгтэйчүүдийн арал”

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдийн арал”

“Эмэгтэйчүүдийн арал”

Та ‘Wonder Woman’ киног үзэж, зөвхөн эмэгтэйчүүд амьдардаг Темискера арал дээр очихыг мөрөөдөж байсан уу?

Тэгвэл таны мөрөөдөл биелэх өдөр ойрхон байна. Бизнес эрхлэгч Кристина Рут гэгч бүсгүй Финлянд дахь нэгэн эзэнгүй арлыг эмэгтэйчүүдийн диваажин болгохыг зорьж байгаа гэнэ. Тус арал руу эрчүүдийг аялахыг хориглодог гэнэ.

Рут хэлэхдээ арлыг нийгмийн стресс, дарамт, шахалтаас зугтсан эмэгтэйчүүдийн очих хамгийн дуртай газар болгож өөрчлөхийг зорьж байгаа гэжээ.

Рут зочдоо арал дээр ирсэн зочдоо тансаг зэрэглэлийн 10 өрөөнд байрлуулж, танилцах уулзалтуудаас гадна эрүүл мэндэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулах ажээ.

Эрч хүчтэй эмэгтэй

‘Супер эмэгтэй’ төслийг санаачлагч Рут хүчирхэг олон эмэгтэйчүүдийг хоорондоо нөхөрлөхөд нь гүүр болох зорилгоор блог хөтөлж, нийгмийн цахим сүлжээнд групп байгуулсан ажээ.

Бизнесийн зөвлөгөө өгдөг компанийг удирдаж байсан Рут амьдралыг нь өөрчилсөн санааг арал дээр анх очихдоо бодож олсон байна.

‘Би эрчүүд давамгайлсан ертөнцөд амьсгалж, ажиллаж, амьдарч байлаа. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийгээр аялахдаа би олон хүчирхэг, гайхалтай эмэгтэйчүүдтэй танилцсан” хэмээн Рут ярьсан юм.  

 

 

 

 

Найз залуу нь түүнийг  Финляндын ер бусын үзэсгэлэнтэй энэ газарт дагуулан очсоны дараа Рут арлыг худалдаж авахаар шийджээ.

‘Би финлянд залууд бас Финляандын энэ нутгийн үзэсгэлэнтэй байгальд ухаангүй дурласан. Хайрын түүх тэндээс эхэлсэн. Арлыг худалдаж авсны дараа эмэгтэйчүүдийн очих хамгийн дуртай газар болгохоор зорьж байгаа ажээ.

 

 

 

 

Гэхдээ хэн дуртай хүн болгон “Супер эмэгтэй”-н арал руу очих тасалбар шууд захиалчихаж болохгүй ажээ. Учир нь Рут зочдоо өөрөө сонгодог. Супер эмэгтэйн арал дээр очихыг хүссэн хүн тус байгууллагын вэб сайтад хандаж, шалгаруулалтад орох ёстой гэнэ.

Рут зочдод ямар шаардлага тавьдаг вэ?

‘Миний хувьд хамгийн чухал зүйл бол эмэгтэй хүний гайхалтай өөдрөг, дэврүүн зан чанар.  Би ийм эмэгтэйчүүдийг арал дээрээ урих дуртай. Тэд бусдыг хөгжөөж, урам зориг хайрлаж чаддаг’ гэжээ.  

Гэвч Руттэй санал нийлдэггүй хүмүүс олон бий. Тэд Рутыг дээдсийн хүрээллийн хэлбэрдэгч нарын нэг хэмээн цахим сүлжээгээр шүүмжлэх тохиолдол байнга гардаг. Харин Рут үүнийг үгүйсгэдэг юм.

Тэрбээр ‘Зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг газар байгууллаа гээд феминист болчихгүй.” хэмээжээ. Бас нэг шүүмжлэл нь зочдыг шалгаруулах үйл явц, мөн төлбөр ажээ. “Супер эмэгтэй”-н арал дээр очих тийм ч хямд биш ажээ.

 

 

 

 

Рутын хэлснээр “Супер эмэгтэй” арал руу зорчих зочдыг шалгаруулах үйл явцад зочдын арьсны өнгө, нийгмийн гарал үүсэл, бэлгийн чиг баримжаа огт хамааралгүй гэнэ.

“Супер эмэгтэй”-н арал руу зорчиход ганц шаардлага тавьдаг. Тэр нь зочид арал дээр байх хугацаандаа бэлгийн харьцаанд орох ёсгүй ажээ.

“Хэрэв та гайхалтай зан, чанартай эмэгтэй мөн бол манай арал дээр тавтай морил” хэмээн Рут хэлжээ.

Рут зургадугаар сард “Супер эмэгтэй” группын анхны VIP эмэгтэйчүүдийг арал дээр урихаар төлөвлөж байгаа юм. Харин долдугаар сараас “Супер эмэгтэй”арал зочдоо албан ёсоор хүлээж авах ажээ.  

Финляндын байгалийн үзэсгэлэн

 

 

 

 

Финляндын бүлэг арлууд мөнх ногоон ой мод, байгалийн ер бусын сэргээх ид шид, хадан эрэг, далай тэнгис болон сайхан зун болдгоороо алдартай.

Рут байгалийн энэ ер бусын гоо үзэсгэлэн хүнийг сэргээж, эрч хүч, урам зориг өгөх шидтэйг олж мэдсэн ажээ.

‘Би Карибын тэнгис, Хавай аралд дуртай. Гэхдээ Финляндын энэ нутагт би эх орондоо байгаа мэт мэдэрдэг” гэжээ.

Рут Турк болон Кайко арал дээр үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд хэрэв энэ бизнес нь амжилттай болвол дээрх арлуудад ч мөн амралтын газар нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Хэдийгээр “Супер эмэгтэй“ арал зочдоо хүлээж аваагүй байгаа ч маш олон эмэгтэй арал дээр очиж үзэхийг сонирхож байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж