Доналд Трампын ууган хүү эхнэртээ хаягджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Доналд Трампын ууган хүү эхнэртээ хаягджээ

Доналд Трампын ууган хүү эхнэртээ хаягджээ

-Хосууд хамтдаа 12 жил амьдарсан, таван хүүхэдтэй-

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү Доналд Трамп Жуниорын эхнэр Ванесса гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. Гэхдээ Ванесса хүүхдүүдийнхээ асрах хамгаалах эрх, бас эд хөрөнгийн төлөө шүүх танхимд маргаан дэгдээхийг хүсэхгүй байгаа бололтой.

Ванесса, Трамп Жуниор нар 2003 онд загварын шоуны үеэр анх танилцжээ. Тэднийг эцэг Трамп танилцуулсан гэнэ. Хосууд хоёр жилийн дараа буюу 2005 оны арваннэгдүгээр сард Трампын Мар-а-Лаго эдлэнд хуримласан байна. Тэд өдгөө таван хүүхдийн аав, ээж болсон юм.

Тэдний салалтын тухай шум анх өнгөрсөн мягмар гаригт /2018.03.13/ цацагдсан юм. Харин албаны эх сурвалжаар баталгаажсан нь энэ ажээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж