Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо | News.MN

Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб, БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэстэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт”-ыг зохион байгуулж, нийт 318 эмч, ажилчид оролцлоо.

Уг сургалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон гал түймэр, гамшгийн тухай ерөнхий ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, манай улсад гарч буй гал түймрийн өнөөгийн нөхцөл байдал, гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрэглэх талаар дадлага сургалтыг зохион байгууллаа.

Сургалт нь нийт ажилчдын оролцоог ханган, багийн хэлбэрээр явуулсан нь үр дүнтэй, өгөөжтэй байсныг онцлон тэмдэглэж байна.

Эх сурвалж: ЭМЯ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж