Т.Вайратер 2 улирал дарааллан супер-жи төрөлд түрүүлж байна | News.MN

Т.Вайратер 2 улирал дарааллан супер-жи төрөлд түрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Т.Вайратер 2 улирал дарааллан супер-жи төрөлд түрүүлж байна

Т.Вайратер 2 улирал дарааллан супер-жи төрөлд түрүүлж байна

Өвлийн спортын дэлхийн цомын уралдаанууд өндөрлөх шатандаа ороод байна. Шведийн Оред 2017-2018 оны уулын цанын дэлхийн цомын сүүлчийн гараа болж төрөл тус бүрдээ аваргаа тодруулж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн супер-жи төрлийн энэ улирлын сүүлчийн уралдаан болж дүнгээ гаргалаа.

Тус гараанд Италийн С.Гожа тэргүүлж Германы В.Ребенсбург болон АНУ-ын Л.Вонн нар удаалжээ. Харин тус гараанд 1 мин 09.00 сек-н амжилтаар 6-р байранд шалгарсан Лихтенштейн улсын уулын цанын тамирчин Тина Вайратер супер-жи төрөлд нийлбэр дүнгээр 461 оноогоор энэ улирлын ялагч болж байна. Өдгөө 28 настай Т.Вайратер уулын цанын төрлүүд дундаас супер-жи төрөлд өндөр амжилт үзүүлдэг бөгөөд олимп, дэлхийн аваргаас энэ төрөлдөө медаль хүртэж байсан. Мөн супер-жи төрөлд сүүлийн 2 улирал дарааллан дэлхийн цомыг нийлбэр дүнгээр өнгөлж байна.

Дэлхийн цомын эмэгтэй супер-жи төрлийн эхний 5 тамирчин:

  1. Т.Вайратер (Лихтенштейн) – 461 оноо
  2. Л.Гут (Швейцар) – 375 оноо
  3. А.Вейт (Австри) – 339 оноо
  4. М.Гисин (Швейцар) – 313 оноо
  5. С.Гожа (Итали) – 311 оноо

Б.БЯМБАБАЯР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж