Х.Янсруд супер-жи төрөлд цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Х.Янсруд супер-жи төрөлд цомыг хүртлээ

Х.Янсруд супер-жи төрөлд цомыг хүртлээ

Уулын цанын энэ улирлын сүүлчийн гараа Шведийн Оред үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн супер-жи төрлийн энэ улирлын сүүлчийн гараа болж медалийн эздээ тодруулжээ. Тус гараанд Австрийн В.Крихмайер 49.43 сек-н амжилтаар алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Италийн К.Иннерхофер, хүрэл медалийг Норвегийн А.Свиндал болон Германы Т.Дрессен нар хүртжээ.

Австри залуу В.Крихмайер дэлхийн цомын карьерынхаа 3 дахь түрүүгээ ийн хүртэж байна. Тэгвэл супер-жи төрөлд нийлбэр дүнгээр тэргүүлж байсан Норвегийн К.Янсруд 49.62 сек-н амжилтаар 6-р байранд шалгарч 40 оноо авсан. Ингэснээр Норвегийн К.Янсруд дэлхийн цомын 2017-2018 оны супер-жи төрөлд 400 оноотой болж цомыг хүртэж байна.

Х.Янсрудын хувьд уулын цанын төрлүүд дотроос супер-жи төрөлд өндөр амжилт үзүүлдэг бөгөөд 2014-2015, 2016-2017, 2017-2018 оны улиралд нийлбэр дүнгээр супер-жи төрөлд цомыг хүртэж байна. Мөн 2014 оны Сочигийн олимпийн уулын цанын супер-жи төрөлд олимпийн аваргын алтан медаль хүртэж байсан.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж