‘Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд, сэтгүүл хэвлэн нийтлэх шаардлага стандарт’ уулзалт хэлэлцүүлгийг БСШУСЯ, Шинжлэх ухааны академи хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд MongoliaJOL-ын менежер, Монголын Номын Сангуудын Консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга Mонголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформ (MongoliaJOL)-ын талаар танилцуулга хийж, “Сэтгүүл хэвлэн нийтлэх шаардлага, стандарт” сэдвээр илтгэл тавьсан юм. Мөн “Монголын Химийн Сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд”, “Монголын Биологийн Шинжлэх ухааны Сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд”, “Төв Азийн Анагаахын Шинжлэх ухааны сэтгүүлийн түүх, нэр хүндийн замд” сэдвээр академич Ж. Тэмүүжин, доктор(Sc.D), профессор Б.Баяртогтох, доктор(M.D.), профессор С.Мөнхбаярлах, нар тус тус илтгэл тавилаа.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаж олон улсад эрдэм шинжилгээний сэтгүүл цахим хэлбэрээр олон нийтэд хүрдэг болсон энэ үед тус чиглэлийн сэтгүүлийн чанар, стандартыг хэрхэн сайжруулах талаар оролцогчид санал бодлоо хуваалцаж, бусад улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн туршлагаас иш татаж ярилцав.
Хэвлэмэлээр хэвлэдэг сэтгүүлийг цахим руу шилжүүлснээр хэвлэлт болон түгээлтийн зардлыг хэмнэхээс гадна олон нийтэд илүү хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ сэтгүүлийн чанар, стандартыг сайжруулахад өгүүлэл, бүтээлийн чанар олон улсын жишигт нийцсэн байх ёстой гэдэгт байр суурь нэг байлаа.
ШУА-ийн нарийн бичгийн дарга, эрдэмтэн доктор Б.Авид, ‘Академийн санаачилгаар сүүлийн зургаан жилд Номын сангуудын консорциумтай хамтран олон улсын INASP байгууллагын дэмжлэгтэй монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн онлайн платформыг хөгжүүлж байна. Тус платформд одоогоор ШУА, Химийн хүрээлэн, Олон улсын хүрээлэнгийн хоёр, ХАА-н нэг сэтгүүл цахимаар цацагддаг. Онлайнаар цацахад сардаа 10-20 мянган хүн үзэж сонирхдог. Иймээс цаашдаа илүү олон сэтгүүлийг цахим хэлбэр рүү шилжүүлэх зорилготой ажиллаж байна’ хэмээн ярьсан юм.
Өнөөдрийн байдлаар манай улсад 150 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл байгаагаас 11 нь цахим хэлбэрт шилжээд байна.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи
Зочин 2018-03-16 202.126.88.214
ЭШ-ний сэтгүүлийн Цахим хаяг нь байна уу
zochin 2018-03-16 103.57.95.132
Niigmin uhaani gol hureelengin Erdemten narin bhichigiin darga ni bol uuriin ulsad erdem shinjilgeeni setguuld uguulel barag bicheegui hun suuj baih yum
Зочин 2018-03-16 64.119.17.119
Унэн хэрэгтээ монголд олон улсад хулээн зевшеерегдех ЭШ-ний сэтгуул бий юу. Байгалийн ШУ-ний салбарт лав байхгуй. Нийгмийн салбврынх бол ШУ биш шуу дээ
зочин 2018-03-16 112.72.9.150
ШУА – г дэлхийн жишгээр даруйхан шинэчлэн өөрчлөх шаардлагатай. Хүрээлэнгүүдийг их сургуулиудад шилжүүлэх, төсвөөс санхүүжүүлэхийг зогсоох нэн шаардлагатай.