Онцгой байдлын албаны алба хаагчдад Төрийн дээд, одон медаль хүртээлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын албаны алба хаагчдад Төрийн дээд, одон медаль хүртээлээ

Онцгой байдлын албаны алба хаагчдад Төрийн дээд, одон медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд гардуулсан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Я.Алтанхундага нарын гурван алба хаагчийг, “Цэргийн гавьяаны одон”-оор ОБЕГ-ын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж, Улаанбаатар хот дахь Шатахууны нөөцийн салбарын дарга, хошууч Ц.Ганчулуун, Хангалт үйлчилгээний ангийн техникийн албаны дарга, ерөнхий инженер, дэд хурандаа Т. Эрдэнэбаатар нарын 10 алба хаагч, “Алтан гадас одон”-оор Хангалт үйлчилгээний ангийн ахмад ажилтан Д.Жаргалсайхан нарын таван алба хаагчийг тус тус шагналаа.

Мөн “Цэргийн хүндэт медаль”-иар ОБЕГ-ын ГШУЗМТ-ийн орлогч дарга бөгөөд программ хангамж, техник ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Пүрэвням, Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Н.Хишигбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зохион байгуулалт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Өнөрсайхан, Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга-ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын газрын тосны бүтээгдэхүүний сав, тоног төхөөрөмжийн технологи, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Я.Отгончимэг,Гамшиг судлалын хүрээлэнгийн архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч Д.Нарантуяа нарын 42 алба хаагч,

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч О.Цэнд-Аюуш,Гамшгийн шуурхай удирдлагын газрын цаг уур, экологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч.Туяа, Хангалт үйлчилгээний ангийн тавиулангийн жижүүр Г.Сүхбат, Давтан сургалт, сэргээн заслын төвийн физик эмчилгээний сувилагч, дэд ахлагч Ж.Сарантуяа,Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн Обьект-03 салбарын харуул О.Дүгэрсүрэн нарын 13 алба хаагчийг шагнасан юм.

Түүнчлэн “Шударга журам медаль”-иар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Буян-Эрдэнэ, Нийслэлийн Аврах анги-105-ийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Г.Батмөнх нарын дөрвөн алба хаагчийг шагналаа.

Харин Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр, НОБГ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Л.Тэгшбаяр, Төрийн ордны гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Н.Мөнгөнхөлөг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Х. Эрдэнэбаатар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Д.Алимаа нарын 12 алба хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Содномдорж нарын 17 алба хаагч тус тус шагнагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж