Биатлоны дэлхийн цомын энэ улирлын ээлжит гараа Норвеги улсын нийслэл Осло хотын Хольменколлен цанын баазад болж байна. Эмэгтэйчүүдийн 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан болж медалийн эздээ тодруулсан. Тус гараанд Словак улсын Орос биатлонч А.Кузмина тэргүүн байр эзлэж улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ. Ингэснээр А.Кузмина Финланд биатлонч К.Макарайненаас дэлхийн цомын тэргүүлэгчийн шар цамцыг авсан. Тэдний хооронд 6 оноо зааглаж байгаа бөгөөд дээрх хоёр тамирчны дунд энэ улирлын дэлхийн цомын төлөөх өрсөлдөөн өрнөж байна.
Эмэгтэй 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан
- А.Кузмина (Словак) – 21 мин 31.8 сек (1-0)
- Д.Домрачева (Беларус) +8.9 сек (0-0)
- Ю.Жима (Украйн) +29.2 сек (0-0)
- С.Данкли (АНУ)
- Ф.Тачизаки (Япон)
- Ф.Хилдебранд (Герман)
- Е.Юрлова (Орос)
- У.Кайшева (Орос)
- И.Фиалкова (Словак)
- Л.Виттоцци (Итали)
Хольменколленд эмэгтэй, эрэгтэй багийн буухиа болон хөөх уралдаанууд болно. Тамирчид өнөөдөр амраад маргааш буюу бямба гаригт эмэгтэй багийн буухиа уралдаан, эрэгтэй хөөх уралдаанаар үргэлжлээд ням гаригт Хольменколлены гараа өндөрлөнө.
Б.БЯМБАБАЯР