Рахимов Абдугафур Юлдашевичийг Найрамдал медалиар шагналаа | News.MN

Рахимов Абдугафур Юлдашевичийг Найрамдал медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Рахимов Абдугафур Юлдашевичийг Найрамдал медалиар шагналаа

Рахимов Абдугафур Юлдашевичийг Найрамдал медалиар шагналаа

Монгол Улс, Узбекистан Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсаас Узбекистан Улсад суугаа Өргөмжит консул Рахимов Абдугафур Юлдашевичийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагналаа.

Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгч, баяр хүргэв.

Рахимов Абдугафур Юлдашевич нь 2006 оноос Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж байгаа байгаа бөгөөд Монгол-Узбекистан хоёр улсын бизнес, спорт, соёл урлагийн төлөөллүүдийн харилцан айлчлалд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Мөн Рахимов Абдугафур Юлдашевич нь 2005 оноос Узбек улсад зохион байгуулагдсан Самбо, Жүдо бөхийн олон улсын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид болон дасгалжуулагчдад онцгой анхаарал тавьж, тогтмол тусалж иржээ.

Эх сурвалж: president.mn

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-16 202.21.106.101

Монгол улс ЗХУ задраагүй байхад 1977 оноос 1994 он хүртэл Узбекистаны нийслэл Ташкент хотод Ерөнхий Консулын газар ажиллуулдаг байсан. Голдуу Узбек, Казак, Киргиз, Тажик, Туркменд их дээл сургууль, техникум, ТМС-д суралцдаг 2000 орчим монгол суралцагч болон оюутны асуудлыг хариуцдаг байсан. 1992 онд Узбек тусгаар улс болсоны дараа Элчин сайдын яам болж өргөжих болов уу гэж бодож байтал манай байдал хүндэрч, хоер улсын хоорондын харьцаа ч хумигдаж 1994 онд Конгсулын газрыг татан буулгасан. Харин удалгүй Алматад элчингээ нээсэндээ. Казакстантай манайх арай илүү харилцаатай байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж