Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг ЕТГ-ын дарга З.Энхболд тэмдэглэв.
Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд БНАСАУ, БНСУ-ын хооронд дээд түвшний уулзалт хийхээр болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БНАСАУ болон АНУ-тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд тус улсуудын хооронд хийхээр яригдаж буй дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой гэж ЕТГ-ын дарга З.Энхболд хэлэв.
Элчин сайд О Сын Хо Монголын талын энэхүү санал нь Монгол Улс, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах гэсэн хүч чармайлтын илрэл хэмээн, төвдөө уламжлахаа мэдэгдэв.
Эх сурвалж: president.mn
Зочин 2018-03-16 202.131.235.74
Хийх газар нь эртнээс тодорхой байсан Жижиг юман дээр ард түмний толгойг эргүүлж ядуурал ажилгүйдлээс анххаарлыг нь холдуулах гэсэн маш харгис санаа байна. Бидний Монголчуудын нэрийг өчүүхэн зүйлд ашиглахаа санаархахаа боль Ичих хэрэгтэй
Зочин 2018-03-16 125.168.37.248
Манай улсын жинхэнэ еронхийлогч ажлаа сайн хийж бн аа!!
Зочин 2018-03-16 202.9.40.114
швед-д хийх багцаатай байгаа манайхан бүү хөөрцөглө ялангуяа элбэгээ
Зочин 2018-03-16 202.21.106.101
Гадны мэдээллийн сайтуудаар Монгол улс 2016 онд АСЕМ-ын том арга хэмжээг зохион байгуулж гадны 53 улсын төрийн тэргүүнийг нэгэн зэрэг хүлээж авч чадсан юм чин энэ уулзалтыг асуудалгүй зохион байгуулж чадна гэж дүгнэсэн байсан.
Зочин 2018-03-16 202.21.106.156
Угаасаа усан онгоцон дээр уулзалтыг зохион байгуулсан нь дээр байх өө. Эсвэл Хятадад ч юм уу. Санаагаар болдог бол Монголд бол бол сайн л байна, даанч үгүй л дээ.
Зочин 2018-03-16 119.40.99.2
Ядаж Батулга хүлээгээд авчихгүй дээ.Үлгэр…үлгэр…
Зочин 2018-03-16 202.21.108.74
Албан тушаалын хэм хэмжээ,өөрийн толгойны зайгаа яаж бодоод саваагүй да да..саранд яав гэгчээр х хи хи
Зочин 2018-03-16 150.129.143.159
ХҮҮХЭД ХУЛГАЙЛДАГ ХЭРЭГТНҮҮДЭЭ БҮРТГЭЖ, БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ РУУ ХОШГИРЧ САРАВГАНАХ ХЭРЭГГҮЙ. ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЕРРОРЫН ЭСРЭГ БИД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ, ТРАМП, КИМ ХОЁРЫг УСТГУУЛЖ БАЛАРСАН ЮМ БОЛНО…
Зочин 2018-03-16 182.160.36.13
манайд болоод манайх бас л хоосон хоцроно. хошгирсоор хошгирсоор ховдог ардчилсан тарвагын хоол болно
зочин 2018-03-16 103.57.94.188
далайд усан онгоцон дээр болноо.
Зочин 2018-03-16 59.153.115.174
Энэ уулзалт Манайд болбол Маш чухал юм болно шуу, дэлхий Монгол гэдэг улсыг мэднэ дээ
Зочин 2018-03-16 43.228.129.229
Нэг болохоор БНАСАУ, БНСУ нэг болохоор БНАСАУ АНУ гээд 2 өөр уулзалт уу нэг уулзалтуу энэ нийтлэлийг ойлгохгүй байна
citizen 2018-03-16 202.21.102.226
Хойдын Гадаад хэргийн сайд Шведэд энэ асуудлаар айлчилж байна. Швед улс 1970 онд Хойдод элчин сайдын яамаа нээсэн, АНУ-ын Хойдын гол гүүр болсон орон. Төрд албан тушаал хашиж байгаа хүмүүс жаахан мэдрэмжтэй баймаар юм. Зика минь ялзарсан шүүх, хуулийн байгууллагуудаа үтэр түргэн цэгцлэх нь Монголд хэрэгтэй.
Зочин 2018-03-16 203.169.48.146
Зика хийх юмаа олж ядаж байнаа
zochin 2018-03-16 172.91.20.102
yun uulzalt erdenet tavan tolgoigoo shiidej chadahgyi bayj archaagyi ch yumaadaa.
Иргэн 2018-03-16 202.131.233.190
Юүхэв дээ. Тэрний оронд дотоод асуудлаа л шийдэж сурцгаая, улстөрчд өө!
Зочин 2018-03-16 202.21.118.6
Ene odoo erunhiilugchiin darga ni yum uu
Зочин 2018-03-16 103.10.23.89
Жаалхүүд*амжалт*хүсий*чи*шүү
Зочин 2018-03-16 150.129.143.241
Жаалхүүгийн анхны гадаад албан айлчлал Монгол улс болвол нэр хүнд суга үсрэнэ шүү.