Долоо хоногийн онцлох ярилцлагууд | News.MN

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

Долоо хоногийн онцлох ярилцлагууд

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“Миний хүүг өөрөө уначихсан гэж хэлсэн”

Цэцэрлэгийн багшдаа зодуулж буй гуравхан настай хүүгийн бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалд шуугиан тарьсан. Ээж нь энэ сарын 7-ны өдөр хүүгээ цэцэрлэгээс нь авахаар очиход “багш намайг зодсон миний хөл хугарчихсан” гэж хэлжээ. Энэ үгийг сонсоод ээж нь учир явдлыг багшаас асуухад ‘Танай хүүхэд тоглож байгаад өөрөө унасан’ гэж хариулсан гэнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах тус … цэцэрлэгт нэг ангид ойролцоогоор 20 гаруй хүүхэд суралцдаг гэх. Тухайн өдөр хүүг цэцэрлэгээс авахаар очиход хөл дээрээ ч алхаж чадахгүй зогсоо зайгүй уйлж байжээ. Үүнийг сонссон даруйд аав нь цэцэрлэгийн камер шүүлгэх гэхэд цэцэрлэг аль хэдийнээ хаасан байж. Хүү тэр шөнөдөө унтаж чадалгүй уйлагнан хоносон аж. Харин маргааш өглөө нь аав нь камерт шүүлгэтэл туслах багш н.Шижирмаа хүүгийнх нь ар нуруу руу гараараа алгадаж, саваагаар хөл рүү нь цохиж байх үеийн дүрс камерт үлджээ.

Энэ асуудлаар хүүгийн аав Э.Төгөлдөртэй хэсэг хором ярилцлаа.

-Таны хүүд тохиолдсон явдлыг цахим хуудсаар дамжуулж мэдлээ. Тухайн өдөр чухам юу болсон бэ? Таны хүүг үнэхээр зодсон хэрэг үү?

-2018 оны гуравдугаар сарын 7-ны өдөр манай эхнэр хүүг цэцэрлэгээс авахад алхаж чадахгүй, хөдөлж чадахгүй уйлаад сууж байсан гэсэн. Тэгээд багшаас нь хүү минь яагаа вэ, юу болсон бэ гэхэд тоглоом дээрээсээ өөрөө унасан гэсэн хариуг өгсөн. Би ажлаасаа ирээд хүүгийнхээ бичлэгийг камерт шүүлгэх гэтэл цэцэрлэг хаачихсан байсан. Дараа нь сумынхаа жижүүр эмч дээр очсон юм. Жижүүр эмчийн хэлэхдээ хүүг үзээд сайн мэдэхгүй байна, гэхдээ хүнд бэртэл алга гэхэд нь бага ч болов сэтгэл онгойгоод гэр рүү харьсан. Тэгтэл хүү маань тэр шөнөдөө унтаж чадалгүй уйлагнаад их л хэцүү хоносон. Нөгөөдөр нь буюу гуравдугаар сарын 9-ны өдөр камерт шүүлгэхэд миний хүүг багш нь саваагаар зодсон байгаа юм.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс унших боломжтой.

“Хүчирхийлэгч ичихгүй бол хохирогч би ичихгүй”

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Mint” клубт баяраа тэмдэглэж явсан бүсгүй зодуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, олон эмэгтэйчүүдийг бухимдуулсан.

Болсон үйл явдлын талаар ‘Сиберри Фарм’ ХХК-ийн захирал Д.Болортуяатай ярилцлаа.

-Тухайн өдөр юу болсон талаар ярихгүй юу?

-2018 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс 8-ны өдөрт шилжих шөнө “Mint” клуб руу ажлынхаа таван бүсгүйтэй орсон юм. Хэрэг болохоос өмнө хоёр бүсгүй түрүүлээд гэртээ харьсан. Баяраа тэмдэглээд сууж байтал АНУ-д нэг хотод амьдарч байсан эртний танил н.Тамиртай таараад ойр зуурын юм яриад л өнгөрсөн. Ширээндээ сууж байтал н.Тамир буцаж ирээд үгийн зөрөөгүй цохиж унагаагаад, өшиглөөд дээрээс минь дэвссэн. Намайг зодуулж байхад ажлын бүсгүйчүүд н.Тамирыг салгасан юм билээ. Тэгээд цагдаа дуудсан байсан. Ухаан ортол би “Mint” клубийн камерын хяналтын өрөөнд байж таарсан. Дуудлагаар ирсэн цагдаа анхан шатны байцаалт авах ёстой байтал аваагүй. Тухайн үед хамгийн сонин нь “Mint” клубийн бие хамгаалагчид байгаагүй. Дараа нь тэр клубийн бие хамгаалагчид гэнэт гарч ирээд цагдаа энэ хэргийг зохицуулчихлаа гэж хэлээд орж ирсэн. Эмэгтэй хүнд гар хүрсэн байна гээд н.Тамирыг миний өмнө сөгдүүлж, уучлалт гуйлгасан. Тэгээд түүнийг явуулсан. Гэхдээ тэр залуу намайг зодчихоод юу ч болоогүй юм шиг зүгээр бүжиглээд явж байсан гэсэн. Би тархиндаа хүнд гэмтэл авлаа. Гар хугарсан, бүх бие хөх няц болсон. Миний цахим хуудаснаа тавьсан зургуудаас, бичсэн постоос харсан байлгүй. Би маш гомдолтой байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэй хүнийг ухаан алдтал, хэвтэрт ортол зодсон тэр хүн бол хүн биш араатан.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс унших боломжтой.

“Цаашид үүсэж болох олон “Эрдэнэт”-ийн асуудлаас сэргийлэх боломжтой”

Цаашид үүсч болох олон "Эрдэнэтийн асуудлаас" урьдчилан сэргийлэх боломжтой. Одооноос л хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийж, улстөрчдөд эдийн засгийн хариуцлага тооцдог больё гэсэн уриалгыг дэвшүүлж буй залуу өмгөөлөгч, Өмгөөллийн "MonLaw" ХХН-ийн гишүүн Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Улстөрчдөд эдийн засгийн хариуцлага тооцьё. Төсөвт хохирол учруулсан төрийн албан хаагчдад төр хариуцлага тооцож чадахгүй байна гэсэн асуудлыг сүүлийн үед залуу хуульч, өмгөөлөгчид их хөндөх боллоо. Энэ асуудлаар ярилцлага эхэлье?

-Өмгөөллийн үйл ажиллагааны явцад хувийн секторт ажиллагсад буруутай үйл ажиллагаагаараа тухайн компанидаа хохирол учруулсан тохиолдолд байгууллагын зүгээс буруутай үйл ажиллагаа явуулсан ажилтнаар өөрийн компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэн шийдвэрлүүлж байгаа олон тохиолдол байдаг.

Гэтэл ийм нэхэмжлэлийг төрийн байгууллагын зүгээс гаргаж шийдвэрлүүлж байгаа тохиолдол бараг байхгүй гэж хэлж болохоор байна. Та бүхэн shuukh.mn сайт руу нэвтрээд үзээрэй. Захиргааны албан хаагч алдаа гаргаж хохирол учруулдаггүй юм уу гэвэл тийм биш.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

Энэ нь нийтийн өмч, хувийн өмч нэгэн адил хуулиар хамгаалагдана, тэр тогтолцоог төр бүрдүүлнэ гэсэн үг.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс унших боломжтой.

“Би илүү өндөрт ургамаар байна”

‘The Voice of Mongolia” шоу найман долоо хоногийн турш үргэлжилсний эцэст өнгөрсөн ням /2018.03.11/ гарагт “blind audition” өндөрлөлөө. Тус шоуны долоо дахь  дугаарын содон оролцогчдын нэг  Б.Өсөхбаяр байсан юм. Түүний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн маркетингийн ангийн хоёрдугаар курст суралцдаг. Шүүгчид түүний хоолойг  “нарийн мэдрэмжтэй дууллаа”, “гайхамшигтай гоё хоолой байна” гэж ам уралдан ярьцгааж байсан юм. Чадварлаг дуулалт, ухаалаг яриагаараа шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан авьяаслаг оролцогч Б.Өсөхбаярын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө энэ том шоуны эхний шатандаа амжилттай оролцсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Надад үнэхээр сайхан байна. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан.

–Дуулж байхад шүүгчид эхнээсээ эргэж харах мөчийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Ер нь бол анх орохдоо л С.Ононбат шүүгчийг эргүүлэхийг хүсч байсан. Тиймээс түүнийг эргүүлж харуулахын тулд бүх анхаарал С.Ононбат шүүгчийн сандал руу чиглүүлсэн байсан. Гэтэл гэнэт  Д.Болд шүүгч эргэж харсан. Дараа нь Ука шүүгч, С.Ононбат шүүгч эргэсэн. Надад маш гоё байсан. Гэнэт дотор баяр дүүрээд ирсэн.  Нэг их сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй болчихсон.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс унших боломжтой.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-16 202.9.41.233

Үгүй тэрээ хөөе.Шүүгчээ эргүүлж байгаа дуучны нүдийг хараач.

Avatar

ҮЛ ОЙЛГОХ 2018-03-16 202.9.41.233

ДУУ ДУУЛЖ БАЙХДАА ШҮҮГЧЭЭ ЭРГҮҮЛНЭ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Бусад цагт болоогүй юм уу? Энэ хүүхэмсэг хүмүүс мөн сонин юмаа.Хаанаас санаанд нь ордог байнаа. Тайзан дээрээс үзэгчдийн нэгийг нь эргүүлээд л байдаг байх нь байна шүү дээ.Нээрээ нэрт комбозитор Лувсаншарав агсан " Хэдэн эр дуурийн театрын хүүхнүүдээсүзсэн хүүхнүүдээ тоолоод байсан чинь хамгийн олон хүүхэн тоолсон нь манай Гончигсумлаа байсан"гэж зурагтаар ярьж байсан. Амьдрал явж байгаа газарт юм юм л болдог хойно.Болохоос яахав. Хажууд нь Б.Лхагвасүрэнгийн маасайж байна гэж яах аргагүй харагдсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж