Якутск нисэх буудлаас хөөрсөн Оросын тээврийн онгоцны ачааны хавхлага сайн хаагдаагүйгээс болж олон сая ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнууд унажээ.
Онгоцны хөөрөх талбайд үнэт метал хөглөрсөн зураг цахим сүлжээнд тавигдсанаар энэ хэрэг олны анхаарлыг татжээ.
ОХУ-ын Мөрдөх шалгах хорооноос өчигдөр (2018.03.15) мэдэгдсэнээр “Нимбус” нислэгийн компанийн Ан-12 онгоц Чукотка мужийн Уул уурхай, геологийн компанийн өмч болох есөн тонн алтыг тээвэрлэж явахад энэ хэрэг гарсан ажээ. Онгоц хөөрөх үед ачааны хавхлага сайн хаагдаагүй байснаас болж тээвэрлэж явсан алтан гулдмайнууд газарт унажээ. Энэ ослын улмаас гэмтэж бэртсэн хүн гараагүй байна.
Якутск нисэх буудлын захиргааны тайлбарлаж буйгаар Ан-12 онгоцонд нислэгийн өмнө ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй гэнэ. Гэвч онгоц хөөрөх үед нислэгийн хөөрөх, буух талбайд ачаа унасан учраас онгоц зэргэлдээх Маган нисэх буудалд ослын буулт хийжээ.
Гэрчүүдийн мэдээлснээр онгоцноос шижир алтнаас гадна цагаан алтан гулдмайнууд бас унасан гэнэ. ОХУ-ын Дотоод хэргийн сайдын ТАСС агентлагт мэдээлснээр нислэгийн талбайгаас 3.4 тонн 172 ширхэг алтан гулдмай олджээ. “Mash Telegram”-д мэдээлснээр тэдгээр алтан гулдмайнууд ойролцоогоор 21.6 тэрбум рубль (380 сая ам.доллар)-ийн үнэтэй ажээ.
Алтан гулдмайгаар “бороо орсон” зураг цахим сүлжээнд тавигдсаны дараа нэгэн цахим хэрэглэгч “Якутскад байсан ч болоосой” хэмээн бичсэн бол өөр нэг нь “Якутск маш баян муж. Тэнгэрээс алтаар бороо хүртэл орно” гэжээ.
Эх сурвалж: RT
Зочин 2018-03-16 125.168.37.248
! нэг компани тодорхой хугацаанд л олборлосон алтаа зееж байсан ердийн нэг ачилт гэхэд аврага юм байдаг болтой!! Манай улсын баялаг гээд байдаг юм нь эдний дэргэд бол тоглоом шиг юм бн аа!!
Mongol 2018-03-16 67.81.182.161
Unen,ene bol Mongol iin alt,bid aldsan
зочин судлаач 2018-03-16 202.9.42.230
ЯКУТСК АСАР БАЯН Ч ОДОО БҮХ ӨМЧ НЬ ЕВРЕЙ ОРОСУУДЫН ХУВИЙН ӨМЧ БОЛСОН,,БИДНИЙ МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ ЯКУТУУД ТУЙЛЫН ЯДУУ АМЬДАРЧ БАЙНА,,УДАХГҮЙ МАНАЙ НҮҮРС ЗЭС АЛТНЫ МӨНГӨ МОСКВА АЧИГДДАГ БОЛОХ МАГАДГҮЙ ШҮҮ,,ТЭГВЭЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЯЛНАА Л ГЭСЭН ҮГ
Сүх 2018-03-16 27.123.214.108
Оросууд нисэхийн тээврийг хувьчлаад байнга аваар осол гаргадаг болсонд дүгнэлт хийх болоогүй юм байх даа
Зочин 2018-03-16 202.21.106.101
Алтыг Якутын ард түмэнд өг. Москва руу л зөөж байгаа биз
зочин 2018-03-16 103.26.193.114
алмаз алт эрдэнийн чулуу ихтэй оросууд олзворлодог атлаа .нутгийн ард түмэн нь туйлын ядуу амьдралтай оросууд бага ястануудаа цөлмөж амьдардаг
Зочин 2018-03-16 103.229.121.149
Хүүшээ тийшээ явъя. Ганц гулдмай олдох байлгүй дээ. Нинжа өдрөөр цалинжуулна шүү. Маш их алттай хэд хэдэн газар байдаг юм. Тонн гаруй алттай болбол Засгийн газар яриа хөөрөө байна уу. 25 хувийг нь өгье. Хилээр шууд оруулчих.
Sogtuu Zagaa 2018-03-16 174.210.6.208
Sain bna. Mongold yu ch baihgui. Heden guilgachid uls tord garaad ulsiinhaa gazar so
Зочин 2018-03-16 202.21.106.163
Оросын клончлол улам ширүүсч байх шиг байна. Якутаас алмаз, алт, цагаан алт бүгдийг нь оросууд зөөж москвадаа хурааж байна даа. Чугча нар бахь байдгаараа л байх шив.
Зочин 2018-03-16 103.9.90.50
Манайхан Якутска, Якутск гэх хэрэггүй. Зүгээр Якут гэхэд болно ш дээ.
Зочин 2018-03-16 202.70.38.18
Абрамович ах амбан захирагч нь байсан муж даа. Одоо Челсид алтаар хүн авч байгаа.