Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Архидан согтуурсан үедээ амиа хорлохыг завджээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг гуравдугаар сарын 14-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны нэгэн орон сууцны долоон давхраас 41 настай эмэгтэй  Ж амиа хорлохыг завдсан байна. Энэ хэрэг 21:50 минутын үед гарсан бөгөөд Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж иргэн Ж амь насыг  аварчээ. Түүний амиа хорлох гэж оролдсон шалтгаан нь гэр бүлийн маргааны улмаас гэж ойрын  эх сурвалж мэдээлсэн юм.  Хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл хийхгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

                            Э.Ариун

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж