”125 оргилуун хүсэл” шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

”125 оргилуун хүсэл” шагнал гардуулав

”125 оргилуун хүсэл” хөтөлбөр хэрэглэгчдэдээ шагнаж, урамшууллаа

М-Си-Эс Кока-Кола компаниас жил бүр уламжлал болгон зарладаг Зуны хөтөлбөр нь энэ жил Coca-Cola брэндийн 125 жилийн ойд зориулан “125 ОРГИЛУУН ХҮСЭЛ” нэртэйгээр 7-р сарын 01-ээс эхлэн амжилттай хэрэгжиж, хэрэглэгчиддээ шагналыг нь гардууллаа.


Хөтөлбөр Улаанбаатар хот болон Дархан Эрдэнэт, Налайх, Багануур дахь томоохон супермаркетуудыг хамарсан бөгөөд хүүхэд залуус төдийгүй хүн бүхний хүслэн болсон Macbook Air-4ш, iPad-10ш, Xbox-10ш, Футболк-100ширхэгийг үнэнч хэрэглэгчиддээ барьсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн олон оронд ашиглагддаг “iCoke” сайтыг нээн ажиллуулсан бөгөөд анх удаа онлайн хэлбэрээр  урамшуулал явуулсан нь онцлог байлаа. Нийт үнэнч хэрэглэгчдийнхээ хүсэлтээр бэлгийнхээ тоог 1250 болгон нэмэгдүүлсэн бөгөөд одоог хүртэл амжилттай үргэлжилж бэлгийн хур буусаар байна.

Хамгийн гол нь  www.iCoke.mn сайтын гишүүдийн дунд зохиогдох урамшуулалд оролцсоноор 2 хүн Супер хэрэглэгчээр тодорч Сингапур улсад болох Formula-1 уралдааныг үзэх эрхийг гардан авах юм.

Энэ жил Coca-Cola брэндийн 125 жил, М-Си-Эс Кока-Кола компаний 10 жилийн ой давхар тохиож буй бөгөөд ойн хүрээндээ олон сонирхолтой урамшууллыг барьсаар байгаа М-Си-Эс Кока-Кола компанийнхаа нийт хамт олонд амжилт хүсье.






http://www.facebook.com/CocaColaLoveMongolia?ref=ts#!/CocaColaLoveMongolia

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж