МАН-ын ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

МАН-ын ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүллээ

МАН-ын ахмадын холбооны даргаар Ц.Сүхбаатарыг нэр дэвшүүллээ

МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны ээлжит V их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Чуулганаар холбооны шинэ удирдлага, бүтэц зохион байгуулалт, дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Аймаг, нийслэл, дүүрэг, сум, хорооноос нийт 120 төлөөлөгч энэ удаагийн чуулганд оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар үг хэллээ.  МАН-ын XXVIII Их хурлаас гаргасан бодлого шийдвэр, түүнээс хойш хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлууд, намын бодлого зорилтоо танилцуулж, чуулганд амжилт хүслээ. Түүнчлэн чуулганд МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцон үг хэллээ.

Тус холбооны тэргүүн С.Төмөр-Очир өнгөрсөн дөрвөн жилд буюу IV чуулганаас хойш хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлагналаа.  Тэрээр,  2014 оноос МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны даргаар ажиллаж байна. Тэрээр Япон улсад эрдэм шинжилгээний ажлаар явах гэж байгаа учраас холбооны даргын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тиймээс түүний орон МАН-ын Хяналтын хорооны гишүүн Ц.Сүхбаатарыг томилохоор Ерөнхий сайд нэр дэвшүүлжээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж