Ямаагаа хугацаанаас нь 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв | News.MN

Ямаагаа хугацаанаас нь 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Ямаагаа хугацаанаас нь 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв

Ямаагаа  хугацаанаас нь 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв

“Ноолуур” хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбогдуулан Хөдөө аж ахуйн биржээс (ХААБ) мэдээлэл хийлээ.

Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХААБ чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, тус бирж хоршоод, иргэдтэй ноолуур худалдаж авах урьдчилан гэрээ байгуулжээ. Урьдчилсан гэрээ байгуулах болсноор ХААБ тус зах зээлд өөрсдийн эрх мэдэлтэй болох суурь тавигдаж байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм байна.

Түүнчлэн ноолуурыг экспортлохдоо зөвхөн угаадаг технологийг багасган,эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргахыг зорьж байгаа юм байна. Тиймээс угаасан ноолуурын хураамжийг нэмэх гэнэ. Өнгөрсөн жил Монгол Улс 9400 тонн ноолуур бэлдсэн бөгөөд үүний 7000 тонн нь ХААБ-ээр дамжин арилжаалагдсан байна.

Биржийн гүйцэтгэх захирал Х.Баатарын хэлснээр ноолуурын үнэ энэ жил өнгөрсөн жилийнхээс буурахгүй аж. Мөн түүнчлэн баруун аймгийн малчдыг ямаагаа самнадаг хугацаанаас 10 хоногийн өмнө самнахыг зөвлөв. Ингэснээр ноолуураа бага үнээр өгөхгүй байх боломжтой аж.

ХААБ-ээр дамжуулан ноолуураа борлуулснаар ноолуурын үнийг хятад ченж нар тогтоодог тогтолцоог өөрчлөх боломжтой юм байна.

Р.Ренчиндулам

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayr 2018-03-16 66.181.177.115

hamag nooluuriin mungiig man namdaa handivlaj magadgui gar daa

Avatar

МАН гаруудын царай 2018-03-16 103.57.94.252

Бүхэл бүтэн гаалийн байгууллагад авилгын системийг боловсруулж хөгжүүлсэн нь нотлогдчихсон, эрх баригч эздийнхээ хүчээр байж болох хамгийн хөнгөн ял авч эдэлсэн болоод гарсан энэ хүнийг одоо бас нэг даргаар тавьчихсан л юм байна даа.

Avatar

Зочин 2018-03-16 202.179.31.59

ЭРТ САМНАЖ ХЭДЭН ЯМААГАА БАРАХ ГЭЭ ЮУ ЧИИИИИИИИИИИИИИИИИИИИИИИИ.

Avatar

2018-03-16 64.119.20.97

ӨӨРӨӨ БҮХ АЙЛЫН ЯМААГ САМНАЖ ӨГӨХ ЮМ ГЭСЭЭН.

Avatar

zochin 2018-03-16 202.21.124.132

eo eo ene teneg BAATAR ODOO bolimoor yum aa

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.113

Баатараа ноолуур ямаанаасаа хөндийрөх хугацааг урагшлуулж болдог юм уу ? Шинэ технологи уу ? Тэнэг юу ч мэдэхгүй.Инээдтэй….

Avatar

G 2018-03-16 183.81.169.79

Ямааг хунацаанаас нь өмнө самнах боломжгүй. ноолуур биёэс хөөрөх хугацаа байна.

Avatar

БАТ ИНЖЕНЕР 2018-03-16

Ингэж болохгүй ээ. Эцсийн бүтээгдэхүүн болгож байж л гаргаач. Угаасан ноолуур гэж хагас дутуу цэвэрлээд гаргахаа больёо

Avatar

Зочин 2018-03-16 202.21.99.42

Түүхийгээр нь экспортлохоо зогсоогоод ямар нэгэн бүтээгдэхүүн болгоод экспорлое

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж