Загвар өмсөгч С.Төгсийн эрс өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч С.Төгсийн эрс өөрчлөлт

Загвар өмсөгч С.Төгсийн эрс өөрчлөлт

Загвар өмсөгч С.Төгс “Авьяаслаг монголчууд” шоугаар олонд танигдсан pole dancer Ч.Цэнгүүнтэй үерхээд  нэлээдгүй удаж байгаа. Тэд  хамтдаа  “Tsenguun & Tugs’ видео блог хөтлөн явуулах болсон нь залуусын үзэх дуртай бичлэгүүдээр нэрлэгдээд байгаа. С.Төгсийн хувьд өөрийн хувцаслалт, үс засалт, байгаа байдал зэргээрээ бусад бүсгүйчүүдээс ялгардаг. Тэгвэл тэрбээр урт намирсан үсээ бага багаар тайруулсаар байгаад үсээ саяхнаас  ийн  халимаг болгожээ.  Энэ жил олны  дунд тайрмал үс моодонд ороод байгаа бололтой шүү. “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор, топ модель О.Сэлэнгэ гэд хэд хэдэн загвар өмсөгч үсээ халимаг хэлбэртэй болгоод байгаа юм. Энэхүү үс засалтыг эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог гэнэ.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж