Хунтайж Харригийн гэрлэлтийг хатан хаан албан ёсоор зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Хунтайж Харригийн гэрлэлтийг хатан хаан албан ёсоор зөвшөөрчээ

Хунтайж Харригийн гэрлэлтийг хатан хаан албан ёсоор зөвшөөрчээ

Их Британийн хатан хаан цог жавхлант II Элизавета хунтайж Харрид Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэхэд нь  албан ёсны зөвшөөрөл олгожээ.

Хатан хаан II Элизавета “Миний хамгийн хайртай ач хүү, Уэльсийн хунтайж Хенри Чарльз Альберт Дэвид болон Рэчел Меган Маркл нарын гэрлэлтийг зөвшөөрч байна” хэмээн мэдэгджээ.

Уэльсийн хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол тавдугаар сарын 19-нд Уиндзорын шилтгээнд болох юм.

Хунтайж Харригийн эцэг эхээс хайрласан нэр нь Хенри боловч түүнийг төрсөн цагаас нь хойш Харри хэмээн дуудаж ирсэн юм.

Их Британийн хатан хааны гишүүдээс тоотой хэдэн хүн гэрлэхдээ заавал хатан хаан II Элизаветагаас зөвшөөрөл авдаг, үгүй бол хаан ширээний өв залгамжлагчийн жагсаалтаас албан ёсоор хасагддаг ажээ.

Их Британийн хатан хааны гэр бүлийн уламжлал ёсоор хатан хаан II Элизавета хунтайж Харригийн төрсөн өдөр түүнд шинэ цол хэргэм өгөх ажээ. Ажиглагчдын таамаглаж буйгаар хунтайж Харри гүн, Меган Марклд гүнгийн эхнэр болох ажээ.

Хатан хаан II Элизавета Харри, Меган нарын гэрлэлтийг одоогоос хэдэн сарын өмнө өгчихсөн байсан ч албан ёсоор зарлаагүй байжээ. 

Хатан хааны зөвшөөрөлгүйгээр хунтайж Харри, Меган нар арваннэгдүгээр сард сүй тавьснаа зарлахгүй байсан билээ.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж