Ерөнхийлөгч шагналын хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч шагналын хур буулгалаа

Ерөнхийлөгч шагналын хур буулгалаа

Монгол цэргийн өдрийг угтан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст өнөөдөр /2018.03.16/ Төрийн дээд цол, одон медалийг гардууллаа.

Тодруулбал, гавьяат арга зүйч цолоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан шинжлэх ухааны доктор Д.Буянхишиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн ахлах сувилагч Ө.Тунгалаг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хурандаа, генерал Т.Соронзонболд, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа С.Ванчин, Цэргийн хүндэт медалиар Б.Батнасан нарыг шагналаа.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга ‘Гуравдугаар сарын 18-ний өдөр бол улс орныхоо аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа хүн бүрийн баяр. Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсье. Мянга мянган дайчдаараа бахархаж байна.

Гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр болно. Энэхүү баярыг хаврын, нарны баяр гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийт Казах ард түмэндээ баярын мэнд хүргэе. Монгол Улс хөгжин бадарч, мөнх тэнгэр биднийг үргэлж ивээх болтугай’ хэмээлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж