Афганистаны хөдөөгийн нэгэн тосгоны эр бага хүүдээ Дональд Трамп хэмээх нэр өгснөөс болж олон асуудалд орсон гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгчийг зөвхөн улс төрч гэдгээс нь биш алдартай, амжилттай бизнесмен хэмээн хүндэлдэг Асадулла Пояа хүүгээ төрөхөөс өмнө “Трамп: Хэрхэн баяжих вэ?” номыг афган хэлнээ орчуулсныг уншсан байжээ.
Асадулла “Би Трампыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Миний бодлоор тэр бол маш сайн эдийн засагч бас улс төрч” хэмээн ярьсан байна. Асудуллагийн бага хүү 2016 оны наймдугаар сард мэндэлжээ. Хүү афган хүүхдүүдийн дунд ховор тохиолддог шар толгойтой байснаас ч болсон уу Асадулла хүүгээ алдартай бизнесмен шиг азтай, амжилттай явахыг бэлгэдэж, Дональд Трамп гэдэг нэр өгчээ. Гэвч энэ нэр аз авчрах нь бүү хэл, амь насанд нь хүртэл заналхийлсэн байна.
Асадуллагийн эцэг эх түүнийг хүүдээ ислам нэр биш, гадаад нэр өгсөнд маш их хилэгнэжээ. Тосгоны Исламын сүмийн имам нэг өдрийн номлолын турш түүнийг буруутгаж, хүүд ийм нэр өгсөн нь гутамшиг гэжээ. Асадуллаг хүүгээ Трамп гэж дуудах болгонд эцгийнх нь уурлаж хилэгнэх нь улам нэмэгдсэн тул тэрбээр тосгон дахь багшийн ажлаа орхиж, эхнэр хүүхдүүдээ аван Кабул руу нүүсэн байна. Гэвч Кабулд ч тэднийг таатай угтсангүй. Нэгэн удаа хөршүүд нь тэдний хаалгыг ууртай балбан, Асадуллаг хүүдээ ислам нэр өгөөгүй буруу номтон хэмээн хараан, зүхжээ. Харин зарим хүмүүс түүнийг АНУ-д цагаачлах боломж олж авахын тулд хүүдээ ийм нэр өгсөн гэж хардаж байгаа гэнэ. Трамп Исламын шашинтнуудыг АНУ-ын хилээр нэвтрэхийг хориглосон, харин Дональд Трамп нэртэй ислам шашинтныг оруулах болов уу хэмээн ярилцах болжээ.
Харин Асадулла эх орноо хэзээ ч орхихгүй, бас хүүгээ хэл амны бай болгохыг хүсээгүй гэжээ. Хүүгийн нэрийг бүртгэсэн орон нутгийн бүртгэлийн ажилтан нэрийг нь Фэйсбүүк цахим сүлжээнд оруулсны дараа үзэн ядагчдын бүхэл бүтэн арми бий болж, амь насанд нь заналхийлсэн учраас Асадулла Фэйсбүүк хаягаа хаахаас өөр аргагүй болсон байна. Гэвч Асадулла Трамп гэдэг нэрэнд одоо ч дуртай хэвээр бөгөөд хэзээ нэг өдөр АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ. Асадулла одоо охинтой болвол Трампын охины нэрийг өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: AP
Anu 2018-03-16 67.81.182.161
Yg tsever Mongol ner,urt bish,sonsgolontoi zugeer,tuvd ner ontsgui,bid tuvd bish,bidnii jinhene shashin shamaan,tuvd duussan,bileg demverel taaruu ni unen
Ner 2018-03-16 67.81.182.161
Bi gadaad nertei,Sonoj mohson Tuvd ner ybuurgui
Зочин 2018-03-16 202.21.106.101
Хазара байна. Монгол угсааныхан хүүхдэдээ нэр өгөхдөө гадны нэрийг их амархан өгдөгөөрөө том алддаг хүмүүс. Буриадууд гээхэд л голдуу Саша, Ваня л байдаг шт. Бид Монгол улс тулдаа л нэг юм монгол нэртэйгээ байх шивдээ.
Зочин 2018-03-16 66.181.188.74
Ямар утгагүй гаргалгаа вэ. Хазараг буриадтай зүйрлэж энэ тэр.
Зочин 2018-03-16 59.153.114.111
Афганы нэг орк л байна. Манайд Оросыг шүтэгч оркууд Саша гэж нэр их өгсөн байдаг.
Альцгеймерд! 2018-03-16 103.10.21.42
Тэнэгээ алцгэймэр болцон гар уу чи. Афганистан гэж байгааг уншаач. Исламын шашинтай тэр тусмаа сав л хийвэл Шариагын хууль ярьж толгой таслаад байдаг энэ чөтгөрийн улсад хүүхдээ Трамп гэдэг нэрийг хайрална гэдэг бол асар том зориг. Социализмын үеийн Монголд хүүдээ Чингис гэдэг нэр өгснөөс ч илүү аварга том зориг юм шүү! Энэ нэрийг өгсөн шалгтаан Трампын номыг уншаад тухайн хүний хүндэтгэх болсон гэж байгаа биз дээ. Трамп муу ерөнхийлөгч байж болно харин бичсэн номнууд нь маш сайн олон хүмүүст урам зориг өгсөн. Энэ муу ядуу Афганитсаны Паштун багш ямар юмных нь Трампын боол АНУ геополитикийн үр дүн байхав дээ. Дэлхийн нийтийн хөгжлөөс 80 жил хоцорсон Афганитсан шүү дээ. Ивануудаар толгойгоогоо угаалгацан гарууд арай шизотой шүү.
htht 2018-03-16 103.57.94.150
сайхан хэллээ
Зочин 2018-03-16 50.24.94.62
Өөрийн гэсэн бодол байхгүй аялдан дагалдагч нар олширч л байгаа юм байна даа. Бүр иракт шүү. Монгол бол тоогоо алдсан. Эцэг өвгөдийн уламжлал гэж юм байх ёстой юм ш дээ уул нь. Монголд бол Америк л бол африкийн боолын удам байсан ч суухад бэлэн хүмүүс байгаа шүү. Энийгээ л бид дарж багасгаж байх ёстой байх. Зарим хүмүүс хүний эрх нэрийн дор улам дэвэргэх юм. Уул нь болохгүй л юм байгаам даа.
хэхэ 2018-03-16 66.181.182.203
чи өөрөө хар л а л а р т э м б ү ү р с э н г и ч и й
Альцгеймерд!!! 2018-03-16 103.10.21.42
Тэнэгээ алцгэймэр болцон гар уу чи. Афганистан гэж байгааг уншаач. Исламын шашинтай тэр тусмаа сав л хийвэл Шариагын хууль ярьж толгой таслаад байдаг энэ чөтгөрийн улсад хүүхдээ Трамп гэдэг нэрийг хайрал гэдэг бол асар том зориг. Социализмын үеийн Монголд хүүдээ Чингис гэдэг нэр өгснөөс ч илүү аварга том зориг юм шүү! Энэ нэрийг өгсөн шалгтаан Трампын номыг уншаад тухайн хүний хүндэтгэх болсон гэж байгаа биз дээ. Трамп муу ерөнхийлөгч байж болно харин бичсэн номнууд нь маш сайн олон хүмүүст урам зориг өгсөн. Энэ муу ядуу Афганитсаны Паштун багш ямар юмных нь Трампын боол АНУ геополитикийн үр дүн байхав дээ. Дэлхийгээс 80 жил хоцорсон Афганитсан шүү дээ. Ивануудаар толгойгоогоо угаалгацан гарууд арай шизотой шүү.
Sogtuu Zagaa 2018-03-16 174.210.6.208
Zov ho. Manai Mongold huudee Suchbaatar ner hairladag suu dee. Coibalsanii yued baihaa.
Зочин 2018-03-16 150.129.143.241
Охиндаа тереза мэй дахин хүү төрвөл путин гээд өгчих юмыг яаж мэдэхэв
Танай гэр бүл Америк явнаа. 2018-03-16 103.10.21.42
Америк явж аз жаргалтай амьдраарай.
хэхэ 2018-03-16 66.181.182.203
оросд очиж аз жаргалтай амьдраарай хахаха чи
Сэргэлэн эр 2018-03-16 103.10.21.42
Сэргэлэн эр. Ийм л хүмүүс бухал өвсөн дундаас алтан зүү олно. Ийм чөтгөрийн улсад ингэж л сэтгэх хэрэгтэй. Хайрцаглагдсан бодлуудын гадуур сэтгэнэ гэж энийг хэлнэ.
Зочин 2018-03-16 202.179.27.174
Эр хүнд чинь бас эцэг өвгөдийн уламжлал, зан заншил, ургийн бичиг, түүх гэж юм байх ёстой биз дээ. Хаа газрын таалагдсан юмсыг хамж цуглуулаад байвал хүн биш сармагчин болж хувирна биз дээ. Трамп энэ залууг ингэсний төлөө хүндлэх үү? Үгүй ш дээ. Хүн өөрөөсөө хүчтэй, онцгой, үзэл бодолдоо үнэнч, өөрийн гэсэн амьдралийн философитой, бие даасан хүчирхэг хүнийг хүндэлдэг юм. Гаднаа яахав дүр үзүүлэх байх. Дотроо бол чааваас даа гэж бодно. Монгол ч ялгаагүй үүнийг ойлгох естой. Үгүй бол хүчирхэг орнуудын соёлын дайралтанд сөгдөөд устаж үгүй болж буй Маяа үндэстэн, одоогий Бразил, азиас Филлипин зэрэг эх захаа алдсан өөх ч биш булчирхай ч биш хачин арчаагүй улс гарч ирдэг юм.