Хүүдээ Трампын нэрийг өгсөн эрийн амь насанд заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Хүүдээ Трампын нэрийг өгсөн эрийн амь насанд заналхийлжээ

Хүүдээ Трампын нэрийг өгсөн эрийн амь насанд заналхийлжээ

Афганистаны хөдөөгийн нэгэн тосгоны эр бага хүүдээ Дональд Трамп хэмээх нэр өгснөөс болж олон асуудалд орсон гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчийг зөвхөн улс төрч гэдгээс нь биш алдартай, амжилттай бизнесмен хэмээн хүндэлдэг Асадулла Пояа хүүгээ төрөхөөс өмнө “Трамп: Хэрхэн баяжих вэ?” номыг афган хэлнээ орчуулсныг уншсан байжээ.

Асадулла  “Би Трампыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Миний бодлоор тэр бол маш сайн эдийн засагч бас улс төрч” хэмээн ярьсан байна.  Асудуллагийн бага хүү 2016 оны наймдугаар сард мэндэлжээ. Хүү афган хүүхдүүдийн дунд ховор тохиолддог шар толгойтой байснаас ч болсон уу Асадулла хүүгээ алдартай бизнесмен шиг азтай, амжилттай явахыг бэлгэдэж, Дональд Трамп гэдэг нэр өгчээ. Гэвч энэ нэр аз авчрах нь бүү хэл, амь насанд нь хүртэл заналхийлсэн байна.

Асадуллагийн эцэг эх түүнийг хүүдээ ислам нэр биш, гадаад нэр өгсөнд маш их хилэгнэжээ. Тосгоны Исламын сүмийн имам нэг өдрийн номлолын турш түүнийг буруутгаж, хүүд ийм нэр өгсөн нь гутамшиг гэжээ. Асадуллаг хүүгээ Трамп гэж дуудах болгонд эцгийнх нь уурлаж хилэгнэх нь улам нэмэгдсэн тул тэрбээр тосгон дахь багшийн ажлаа орхиж, эхнэр хүүхдүүдээ аван Кабул руу нүүсэн байна. Гэвч Кабулд ч тэднийг таатай угтсангүй.  Нэгэн удаа хөршүүд нь тэдний хаалгыг ууртай балбан, Асадуллаг хүүдээ ислам нэр өгөөгүй буруу номтон хэмээн хараан, зүхжээ.  Харин зарим хүмүүс түүнийг АНУ-д цагаачлах боломж олж авахын тулд хүүдээ ийм нэр өгсөн гэж хардаж байгаа гэнэ. Трамп Исламын шашинтнуудыг АНУ-ын хилээр нэвтрэхийг хориглосон, харин Дональд Трамп нэртэй ислам шашинтныг оруулах болов уу хэмээн ярилцах болжээ.

Харин Асадулла эх орноо хэзээ ч орхихгүй, бас хүүгээ хэл амны бай болгохыг хүсээгүй гэжээ. Хүүгийн нэрийг бүртгэсэн орон нутгийн бүртгэлийн ажилтан нэрийг нь Фэйсбүүк цахим сүлжээнд оруулсны дараа үзэн ядагчдын бүхэл бүтэн арми бий болж, амь насанд нь заналхийлсэн учраас Асадулла Фэйсбүүк хаягаа хаахаас өөр аргагүй болсон байна. Гэвч Асадулла Трамп гэдэг нэрэнд одоо ч дуртай хэвээр бөгөөд хэзээ нэг өдөр АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзана гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ. Асадулла одоо охинтой болвол Трампын охины нэрийг өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж