Норвегийн Осло хотын Хольменколлен цанын баазад биатлоны дэлхийн цомын энэ улирлын 8 дахь гараа ойрын спринт зайн уралдаанаар эхэллээ. Эрэгтэй ойрын зайн 10 км-н спринт уралдаанд Норвегийн 31 настай биатлонч Х.Л’Абе-Лунд 2 удаагийн буудлагаар ганц ч сум алдалгүй буудаж 26 мин 10.3 сек-н амжилтаар тэргүүлсэн. Мөнгөн медалийг түүний нутаг нэгт тамирчин Й.Бьо хүртсэн хүрэл медалийг М.Фуркад хүртжээ.
Эрэгтэй 10 км-н спринт уралдааны ТОП-10
- Х.Л’Абе-Лунд (Норвеги) – 26 мин 10.3 сек (0-0)
- Й.Бьо (Норвеги) – +6.1 сек (0-1)
- М.Фуркад (Франц) – +6.9 сек (0-0)
- Ж.Эберхард (Австри) – +7.1 сек (0-1)
- Л.Хофер (Итали) – +15 сек (1-0)
- А.Пайффер (Герман) – +18 сек (1-0)
- Е.Гараничев (Орос) – +23.3 сек (0-0)
- К.Фийон Майе (Франц) – +28 сек (0-0)
- Б.Долль (Герман) – +35.2 сек (0-1)
- Л.Биркеланд (Норвеги) – +41.2 сек (0-0)
Олон шилдгүүдийг ардаа орхиж тэргүүлсэн Норвегийн Х.Л’Абе-Лундын хувьд ганцаарчилсан төрлөөр карьерынхаа анхны түрүүг хүртэж байна. Улирлын эхэнд Австрийн Хохфильценд болсон эрэгтэй багийн буухианд шигшээ багийн залуусынхаа хамтаар алтан медаль хүртээд байсан.
Б.БЯМБАБАЯР