Бали арал дээр “Чимээгүй өдөр”-өөр интернетийг хориглов | News.MN

Бали арал дээр “Чимээгүй өдөр”-өөр интернетийг хориглов

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Бали арал дээр “Чимээгүй өдөр”-өөр интернетийг хориглов

Бали арал дээр “Чимээгүй өдөр”-өөр интернетийг хориглов

Индонезийн жуулчдын диваажин гэгддэг Бали арлын оршин суугчид ирэх бямба гаригт болох “Чимээгүй өдөр”-ийг угтан, интернет сүлжээг хааж, нислэгүүдийг цуцлахаар болсон нь зарим залуучуудад огт таалагдахгүй байгаа гэнэ.

Арлын Хинди үндэстэн давамгайлсан оршин суугчид жил бүр “Чимээгүй өдөр”-өөр бүх нийтийн бясалгалын зан үйл үйлддэг заншилтай ажээ. Энэ өдөр арал дээр үйл ажиллагаа явуулдаг албан газар, байгууллагын бизнес, худалдаа, үйлчилгээг зогсоож, гэртээ бясалгал хийдэг гэнэ.  “Чимээгүй өдөр”-ийн бас нэг уламжлалт зан үйл нь оршин суугчид гэрлээгүй залуу хосын дээрээс хувинтай ус асгахад тэд бие биенээ үнсдэг ажээ. Энэ өдөр дэлгүүр, хоршоо, үйлчилгээний газрууд ажилладаггүй боловч олон нийтийн үйлчилгээний газар, тухайлбал эмнэлгүүд ажилладаг байна.

“Чимээгүй өдөр”-ийн бас нэг уламжлалт зан үйл нь чөтгөр шулмыг даран, номхотгох утга бэлгэдэлтэй Ого-Ого ажээ. Энэхүү зан үйлийг үйлдэх үеэр чөтгөр шуламын дүрстэй баримлыг гудамжаар явах бөгөөд дараа нь тэдгээрийг шатааснаар өндөрлөдөг байна. Энэхүү баярыг Хинди үндэстнээс бусад үндэстнүүдээс гадна жуулчид маш их сонирхон үздэг ажээ.

Энэ өдөр хотын замаар автомашин, мотоцикльтэй явахыг хориглодог бөгөөд зөвхөн зайлшгүй, яаралтай тохиолдолд түргэний машин явахыг зөвшөөрдөг байна. Мөн энэ өдөр арлын бүх айл гэрлээ унтраадаг ёстой ажээ.

“Чимээгүй өдөр”-ийг угтан Бали арлын Нгура-Рай олон улсын нисэх буудал орон нутгийн цагаар бямба гаригийн өглөөний 00:06 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд 480 нислэгийг хойшлуулсны 240 нь олон улсын нислэг байжээ.

Индонез нь Исламын шашинтнууд давамгайлсан орон боловч Бали арлын оршин суугчдын 80 гаруй хувь нь Хинди шашинтууд  байдаг гэнэ.

Эх сурвалж: Agence France-Presse

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж