Ээлжит "Их эе"-ээр бөхчүүд тэргүүнээ солих уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

Ээлжит "Их эе"-ээр бөхчүүд тэргүүнээ солих уу?

Ээлжит "Их эе"-ээр бөхчүүд тэргүүнээ солих уу?

Монголын үндэсний бөхийн холбооноос наймдугаар Их эеийг гуравдугаар сарын 24-д Улаанбаатар хотод хуралдуулахаар тов зарлалаа. Энэ хуралд улсын аварга цолтой 10, арслан 14, гарьд 10, заан 17 оролцох бол улсын харцагаас доош төдийгүй аймгийн цолтнуудын төлөөллийг журмын дагуу сонгох аж. Мөн тус холбооны орон нутаг дахь холбоодоос 42 хүн хуралд оролцох юм байа. 

Урьд нь Их эеийг хуралдуулах тов зарладаг ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлосоор байсан. Тэгвэл энэ сард тус холбооныхон хуралдаж, удирдлагаа солих эсэхээ шийдэн, алдаа оноогоо хэлэлцэхээр болжээ. Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж 1991 оноос хойш өнөөг хүртэл удирдаж байгаа юм.

Өнөөдрөөс жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сард хэсэг бөхчүүд  ээлжит бус ‘Их Эе’ хурал зарлаж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн бий. Хуралдаанаар Үндэсний бөхийн холбоог ‘Гацуурт’ компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон ч Ц.Нямдорж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудал шүүх цагдаа дээрээ тулаад намжсан. Тэгвэл энэ удаагийн ‘Их эе’-ээр холбооны тэргүүнээ өөрчлөх асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байгаа юм.  Энэ удаагийн ‘Их эе’ нэлээд халуухан болж магадгүй байна. Учир нь сэргээшийн хэрэгт таван бөх холбогдоод байгаагаас гурав нь буруугаа хүлээн зөвшөөрсөн. Тэдэнтэй хариуцлага тооцох асуудал энэ хурлаар яригдаж магадгүй байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж