Барилга хот байгуулалтын сайд “Буянт-Ухаа 2” хороололд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Барилга хот байгуулалтын сайд “Буянт-Ухаа 2” хороололд ажиллалаа

Барилга хот байгуулалтын сайд “Буянт-Ухаа 2” хороололд ажиллалаа

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар өчигдөр /2018.03.15/ Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй ‘Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрт ‘Буянт-Ухаа 2’хороололд хамрагдсан иргэдтэй уулзаж, санал бодлыг сонслоо.

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцуулахдаа улсын хэмжээн нийт 1512 айл өрх энэхүү хөтөлбөрт хамрагдсаныг дурдлаа. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэн Ховд аймгийн Дарви сумын харьяат 97 настай З.Гэнцэн (ахмад настан), Ж.Ира (ХБИ) нар хэлэхдээ, “Төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулж ийм хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархсанаа илэрхийлж, үр хүүхдүүд минь тогтмол цалинтай орлоготой тул сард төлөх түрээсийн төлбөртөө санаа зовохгүй сайхан байна. Бидэн шиг орлого багатай иргэдэд энэ мэт тохилог орон сууцанд, цэвэр агаарт түрээслэх байр бий болгож буйд баяртай байна цаашид энэхүү түрээсийн хөтөлбөрийг улам өргөжүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа” тухай саналаа хэллээ.

Х.Баделхан: 972 айлын орон сууцны барилгыг дуусгах ажлыг яаравчлан шийднэ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй ‘Буянт-Ухаа 2’ хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай танилцлаа (972 айлын орон сууц).

Тус барилга нь 2014 онд барилга угсралтын ажил эхлүүлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон байна. Тус дуусаагүй 18 барилгын барилга угсралтын ажлын явц 60 хувьтай бөгөөд халаалтын 2 дугаар хэлхээний шугам угсралт 50 хувь хийгдэж, бохир ус зайлуулах шугамын угсралтын ажил хийгдэж дууссан байна. Дээрх барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгахыг дэмжин ажиллахаа БХБ-ын сайд Х.Баделхан илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж