Өвөрхангай аймагт 928 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Өвөрхангай аймагт 928 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Өвөрхангай аймагт 928 хүүхдийн суудалтай сургууль баригдана

Боловсролын салбарт зарцуулагдах хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, аг алдахгүй, шуурхай зохион байгуулах үүднээс БСШУС-ын яам өөр дээрээ тендерийн асуудлыг татан төвлөрүүлдэг хэвшил болсон горимыг эвдэж, шинэ зохион байгуулалтаар ажиллаж байгаа билээ.

Үүний дагуу, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон. Өмнөх дугаарт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан аймгуудад баригдах сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад БСШУС-ын яамнаас Өвөрхангай аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. “Эрх шилжүүлэх тухай” Ц.Цогзолмаа сайдын тушаалын дагуу эдгээр төслийн /тендер/ худалдан  авах ажиллагааг Өвөрхангай аймгийн Засаг дарга хариуцан зохион байгуулах юм.

Э.Сүрэн

  1. Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Өвөрхангай, Арвайхээр сум/
  2. Сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар /Өвөрхангай, Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан сум/
  3. Дотуур байрын барилга, 100 ор /Өвөрхангай, Тарагт сум/
  4. Спорт заалын барилга, 250 суудал /Өвөрхангай, Баян-Өндөр сум/
  5. Сургуулийн барилга, 120 суудал /Өвөрхангай, Уянга сум, Жаргалант баг/
  6. Сургуулийн барилга, 320 суудал /Өвөрхангай, Богд сум/
  7. Сургуулийн барилга, 928 суудал /Өвөрхангай, Арвайхээр сум, Мэргэд лаборатори сургууль, 2014 онд эхэлсэн/
  8. Сургуулийн спорт заалын барилга /Өвөрхангай, Арвайхээр сум/
  9. Цэцэрлэгийн барилга, 150 ор /Өвөрхангай, Арвайхээр сум/
  10. Цэцэрлэгийн барилга, 75 ор /Өвөрхангай, Богд сум/
  11. Цэцэрлэгийн барилга, 75 ор /Өвөрхангай, Сант сум/
  12. Соёлын төвийн барилгын их засвар /Өвөрхангай, Хужирт сум/
  13. Соёлын төвийн барилга, 250 суудал /Өвөрхангай, Бат-Өлзий сум/
  14. Соёлын төвийн барилга, 250 суудал /Өвөрхангай, Бүрд сум/
  15. Соёлын төвийн барилга, 250 суудал /Өвөрхангай, Гучин-Ус сум/
  16. Соёлын төвийн барилга, 250 суудал /Өвөрхангай, Тарагт сум/
  17. Соёлын төвийн барилга, 250 суудал /Өвөрхангай, Хархорин сум/
  18. Соёлын төвийн барилга, 400 суудал /Өвөрхангай, Уянга сум/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж