Хар тамхины хэрэгт 28 хүн шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэгт 28 хүн шалгагдаж байна

Хар тамхины хэрэгт 28 хүн шалгагдаж байна

Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын  алба, Тусгай ажиллагааны газрын албан хаагчид хамтран гуравдугаар сарын 6-ны өдрөөс 7-нд  шилжих шөнө хар тамхи мансууруулах бодис хууль бусаар улсын хилээр хил нэвтрүүлдэг худалдан борлуулдаг болон энэ төрлийн бодисыг боловсруулж бусдад зардаг  16 хүн баривчилжээ. Тэднийг цагдан хорьж, шалгаж байгаа юм байна. Мөн мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал буюу каннабисийг түүж, өөр төрлийн бодистой нийлүүлж боловсруулан  бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай иргэн Г гэгчийг энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ  авч явсан мансууруулах бодисыг  нь эд мөрийн баримтаар хураан авчээ.

Гуравдугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө мөн 9 хүнийг хар тамхи мансууруулах бодис зарж борлуулж байхад нь  баривчилсан байна. 2018 он  гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын  хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой  холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ны байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж