Зургаан цагийн дотор барьсан гүүр нурж, дөрвөн хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Зургаан цагийн дотор барьсан гүүр нурж, дөрвөн хүн нас баржээ

Зургаан цагийн дотор барьсан гүүр нурж, дөрвөн хүн нас баржээ

АНУ-ын Майами хот дахь Флоридагийн олон улсын их сургуулийн ойролцоо өчигдөр явган хүний гүүр нурсны улмаас олон хүн дарагдаж, дөрвөн хүн нас барсан талаар албаны хүмүүс мэдээлжээ.

Аврагчид бетон гүүрний нуранги доороос амьд үлдсэн хүмүүсийг гаргахаар өчигдөр шөнийн турш ажилласан байна. Гүүр нурах үед гүүрэн доорх хурдны замаар явж байсан найман машин дарагдсан тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна. Гүүр нурах үед доор нь хэдэн хүн явж байсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Аврагчид нурангид даруулж, амьд үлдсэн 10 гаруй хүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд хоёр хүний биеийн байдал тун ноцтой байгаа юм. 862 тонн, 53 метрийн урт бетон гүүрийг өнгөрсөн Бямба гаригт ердөө зургаан цагийн дотор барьж дуусгасан ажээ.

Гэрчүүдийн хэлж буйгаар өчигдөр орон нутгийн цагаар 13.30 цагийн үед машинууд гэрлэн дохионы хажууд зогсож байх үед явган хүний гүүр нурсан байна.

Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо дөрвөөс ч олон байж магадгүй гэж таамаглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж