Шар усны үерээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Шар усны үерээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын нөхцөл байдалд дүгнэлт гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/68 дугаар тушаалаар байгуулагдан, ажиллаж байна.

Ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээнүүдийг газар дээр нь шийдвэрлэн ажиллах юм гэж нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж