Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид | News.MN

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Өрөөлийг ч, өөрийгөө ч хүндэлдэггүй үзэгчид

Францын удирдаач Роберто Рессико “Кармен” дуурийг удирдахаар 2011 онд Монголд ирээд “Үзэгчдэд соёл алга” гэх шүүмжлэлийг хэлж билээ. Гэвч монголчууд өнөөдөр ч үзвэр үзэх соёлд суралцаагүй л байна.

Кино, жүжиг алийг нь ч үзсэн цагтаа ирж, суудалдаа суухгүй. Ёс юм шиг 10, 20, 30 минутаар хоцорч ирнэ. Ирсэн хойноо үзэгчдээс сандлынх нь дугаарыг асууж, нааш цааш холхино. Хошин шог, кино үзэхэд гаргадаг үзэгчдийн соёлын тухай бүр ярихаа больё. Харин театрт жүжиг, балет үзэж байгаа үзэгчид нь хүртэл нусаа шорхийтэл нийж, бохь зажилж, боов, талх мэрж, самар чөмж, чихэр сажигнатал идэх нь гэртээ диван дээрээ хэвтээд солонгос киногоо үзэж байгаа аятай л харагддаг.

Цаг баримтлах асуудал үзэгчдэд нь ч, тоглолт зохион байгуулж буй хүмүүст нь ч байдаггүй. Уг нь цагтаа тоглолтоо эхлээд хаалгаа барьчихдаг бол нэг удаадаа мөнгөөрөө шатсан үзэгч дараагийн удаад цагтаа ирдэг соёлд суралцахад нэмэр болох юм. Цагтаа ирсэн нэг үзэгч байлаа ч хүндэтгээд тоглолтоо эхлүүлдэг бол тоглолт эхлэсний дараа бөгсөө нүүрэнд наачих шахаад нааш цаашаа гүйлддэг үзэгчийн тоо цөөрөх биз.

Үзвэр үзэж суух үед үзэгчид гар утасныхаа гэрлийг гялбуулах, бичлэг хийх, чанга чанга хоорондоо ярих, чипс, жигнэмэг шажигнатал идэж, цаасыг нь сандал доороо хаях нь байдаг л үзэгдэл болсон. Үзвэр үзэх гэж ирснээ мэдэхгүй утсаараа сошиал ухаад элдэв хачин контентоо ярьж, хоорондоо баахан инээлдэх бол юу ч биш. Энд тэндгүй гар утас дуугарч, чанга чангаар ярих асуудал бол энүүхэнд.

Арай хийн чимээ намдах нь уу гэтэл хүүхдийн уйлах дуу гарна. Хүүхдээ дагуулж ирээд, уйлуулаад л үзээд байна. Хажууд үзэгчид байгаа нь мөнгөө төлсөн гэх бүдүүлэг үзэгчдэд бол хамаагүй.

Адал явдал үүгээр дуусахгүй. Хүүхэд нь урд суудлаа хөлөөрөө цохиж эхэлнэ. Тэвчээр заагаад чимээгүй суугаад байхаас өөр аргагүй. Өө, бурхан минь үзвэр хурдан дуусаасай гэмээр.

Саяхан кино театрт “Байтаг богд”-ыг үзсэн нэгэн иргэн твиттертээ “’Байтаг богд’ үзлээ. Маш сайхан кино болж, огшиж цийлэгнэж үзлээ. Хойно харин хэдэн банди нар инээж шоолж Гивааныг Диван гэнүү тнг нэртэй нааснн, Алдармаа сда шалдалсангүй г.м-ээр ярилцаж тоглож наргиж үзлээ…Эргэж хараад эрүүг нь хуга цохимоор бв. 90-д оныхон эмгэнэлтэй…” гэж бичсэн байж билээ. Энэ бол бусдыг хүндлэх, хүндэтгэх ёс зүй байхгүйтэй л холбоотой.

Иргэд нь ийм бүдүүлэг байхад энэ улс орон яаж ч хөгжих билээ дээ. Уг нь хөгжсөн орнуудад театрт үзвэр үзэж байгаа үзэгч чимээ л гаргавал хөөгдөөд гардаг. Гар утасны чимээ ч гарах ёсгүй. Франц улсад үзэгч чимээ гаргавал театрт дахин жүжиг үзэх эрхгүй болдог.

Энэ хариуцлагын цаана үзэгчдээс гадна жүжигчдийг хүндлэх хүндлэл оршиж буй. Харин манайд мөнгөө төлсөн нэрийн дор юм бүхэн нь нээлттэй, задгай. Бусад оронд жүжиг эхэлсэн л бол хэн ч орох эрхгүй. Ийм цензурыг театрууд үзэгчиддээ тавих цаг нь болжээ.

Дуурь, драм үзэхээр ирж буй үзэгч стрессээ тайлж, оюуны таашаал авахыг зорьдог. Харин Монголд юун алжаал тайлж, таашаал авах. Харин ч эсрэгээрээ хажуугийн үзэгчдээсээ шалтгаалаад стресстээд гардаг.

Театрууд  ч гэсэн театрууд. Сонгодог тоглолт тоглож байгаа хэрнээ үүдэндээ түргэн хоолны цэг ажиллуулчихдаг. Уг нь өндөр зэрэглэлийн ресторантай, үзэгчдэд үзвэрээ үзэж гарч ирсний дараа тав тухтай хооллох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй баймаар. Яг үнэндээ манай театруудын байгаа хандлагад нь үзэгчид тааруулж байгаа гэдгийг анхааруулахад буруудахгүй биз. Театр үзэгчдээ яаж хүндэлнэ, үзэгчид театруудыг тэгж хүндэлнэ. Соёлгүй үзэгч байна гэдэг театрт нь өөрөө соёл алга аа л гэсэн үг шүү дээ.

 Г.ХОРОЛ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо цэцэрлэгийн наснаас нь эхлэж, узэгчийн соёлд сургая 2018-03-16 202.21.106.154

Цэцэрлэг, сур гуулийн наснаас нь эхлэж соёлтой хумуужил эй болгоё

Avatar

Чимид 2018-03-16 24.80.220.52

Урлаг анх үүсэхдээ л массд зориулагдаагүй байсан юм. Урлаг хүмүүсийг сэхээрүүлж, урлагт хүмүүс сөхөрч, урлагийн зүтгэлтэн нийгмийг сэнхрүүлдэг, сэхээрүүлдэг, гэгээрүүлдэг, нэг ёсны түүчээ нь байх ёстой юм. Манайд бол, уучлаарай, "сэтгэлтэй" хүний сэтгэл эмтэрмээр байна… Хүүхэд саатуулж, сатааруулах хэмжээний байна даа.

Avatar

Зочин 2018-03-16 172.7.136.13

20 min xotsorsoj bgaa dyraakyydiig oryylaxgui baix sorry poezd uje uehal geed l

Avatar

Zochin 2018-03-16 172.7.136.13

Shuud xuuguud gargax dyremtei bolmoor bna

Avatar

З 2018-03-16 103.57.93.156

Маааш зөв сэдвээр бичжээ Загтнасан газар маажлаа баярлалаа

Avatar

zochin 2018-03-16 66.181.182.14

60-aad ond teatart yum uzne geed huvtsasaa hurtel beldej goochdog bailaa.Uzegchid ch gesen degtei,humuujiltei baisansan. Odoo bol huchirhiileld ortsoor baigaad dogshirson ORK emsuudtei bohir ,buduulegiig ni sanuulj heleed,zodoon boloh shahah yum.Nuuree budaad,nutsgen biee goeson ch,haritsaanii soelooroo jorlon shig hachin muuhai er em humuus oron nutgaas olnooroo irj ,zevuu durgui 2-iig zereg hurgeed baina daa.Soeliin dovtolgoo heregtei baina aa.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.161.34

mash zuv sedev, unen bodit baidliig bichjee. uuniig unshaad bugd bish gehed olon hun oilgoj hicheej soyoltoi boloh bhaa. Orkuud geed helegdeed haraagdaad bgaa humuus bas ch gej saijirch bgaa daa. Tsag hugacaa heregtei.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.161.34

mash zuv sedev, unen bodit baidliig bichjee. uuniig unshaad bugd bish gehed olon hun oilgoj hicheej soyoltoi boloh bhaa. Orkuud geed helegdeed haraagdaad bgaa humuus bas ch gej saijirch bgaa daa. Tsag hugacaa heregtei.

Avatar

Гадны 2018-03-16 103.229.122.61

Гадаадад ингэдэг гээд л худлаа яриад байх юмдаа. Гадаадад бол үнэндээ тэр хүний юу хийх бусдад нь түй ч хамаа байдаггүй. Бүр арын сандалд секс хийдэг гээд л бодчих. Манайд харин ч гайгүй байна.

Avatar

mn 2018-03-16 58.230.1.35

103.229.122.61 Чам шиг бузар юмнууд үхэж далдарч байж л Монгол улс хөгжих боломжтой.

Avatar

Zochin 2018-03-16 103.26.195.236

Teatrt hojigdoj irne. Albatai uym shig ug suggui hajuugaar dairna. Dr n uym idej uuna. Bur huushuur buuz ideed suuj bsn hun ch bsn. Idej bsn hool n tr haviar n taraad bhd l ideed suugaad bdg uym bilee. Bas utsaa uzne. Changa yarina. Tgd helehlr ng tom harna. Uneheer aimshigtai…

Avatar

Зочин 2018-03-16 59.153.115.205

Маш зөв зүйл бичжээ. Энд бичсэн бүгд үнэн. Цагтаа эхлэх, театрын үүдэнд элдэв хүнс зарахгүй байх талаар театрын захиргаа, тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй.

Avatar

Юун соел 2018-03-16 64.119.22.190

Нэг их гэгээрсэн хумуус бие биендээ сайрхах гэдэг уу эсвэл илуу гарах гэдэг уу театр энэ тэр явна.Хиймэл зан торхтой болчихсон Хаа ч явсан соел гэж дурсаад ч хэрэггуй.Балайр будуулэг ухэр нэрэндээ таарсан

Avatar

aaaa 2018-03-16 103.229.177.18

zaawal ter balai teatr-t ochix alba uu

Avatar

mn 2018-03-16 106.102.128.47

103.229.177.18 Чам шиг хүн дүрстэй хогнууд бол зүглээд ч хэрэггүй биз. Соёлгүй, бүдүүлэг байдлаараа эх орноо бузарлагч ОРК оо.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.179.174

Teatruud coeliin talaar hiih heregrei naad zah ni huvtsas tailuuluulah soeliig hevshuuleh tuund hamaarah tav tuhtai orchiniig burduuleh heregtei nuguu talaar yg tsagtaa 1 huntei ch ehlej surah heregtei !!!!urlag soel bol hu.uusiig soeljuulah uuregtei bolhoos mungu oloh zorilgo ni bish !!!!!!!!!!@

Avatar

Зочин 2018-03-16 103.229.121.149

Өнөөдөр орой 22:40 Аймакст МАШ нууц 2 киног үзээд баахан нулимсаа чимээгүйхэн урсгав. Энэ газар шорооны төлөө цусаа урсгаж явсан тэдгээр байлдагчдаар үнэхээр их бахархав. Суудал дүүрсэн байна. Үнэхээр тасархай гоё кино бүтээсэн уран бүтээлчид жүжигчдэдээ баярлалаа. Төгсгөл хэсэгт Төрийн дуулал эгшиглэх үед кино үзэж байсан бүх хүмүүс босож хүндэтгэл үзүүлж, дуусахад алга ташив. Яг эхлээд гэрэл унтрахад үнэхээр соёлгүй бүдүүлэг юм ажиглагдаж байсан. Хогоо нээрээ хаядаг юм байна. Шарсан тахиаг бохир заваан гараараа идэх хүүхэн залуу хоёр их л муухай харагдлаа. Тосны хурц үнэр, залуугийн хэхрэх чимээ хэсэг ундууцуулсан ч кинонд анхаараад мартаж орхив. Түүхэн киногоо сайн үзээрэй.

Avatar

irgen 2018-03-16 211.42.225.210

үхэр монголчууд үйлчилгээний соёлд хэзээ ч сурахгүй юм билээ.Эртээд Дон Кихот үзэх гээд иртэл дандаа баян ч юм шиг элит ч юм шиг олон хүмүүс байсан.Нөхөрүүд нь гайгүй хэдэн авгай нар нь ёстой орк байсан шүү.Нэг нэгнээсээ мундаг болох гэж хүчээр үзсэн юм шиг.Орк бол оркоороо л байдаг юм бна лээ

Avatar

Жуураг 2018-03-16 202.179.24.189

Тэр авгай нар чинь үзвэр үзэх гэж ирдэггүй юм. Биеэ биеэндээ гайхуулах гэж ирнэ. Урлаг ойлгох ямар ч боломжгүй, уураг тархи нь огт хөгжөөгүй л байдаг байхгүй юу!!!!!

Avatar

Зочин 2018-03-16

tsag barimtalahgui bol hamag amidralaa aldna

Avatar

Hehe 2018-03-16 66.181.179.131

Зөв асуудал!! Үүгээр нийгмийг тэр чигт нь дүгнэх боломж бгаа. Биднийг хөгжиж урагшлахад одоо хамгийн их саад болох зүйл бол иргэдийн ухамсаргүй харанхуй юм!!!!

Avatar

Зочин 2018-03-16 103.10.21.86

тэнэгүүдэд зориулсан театр ш д.ер нь тэнэг хүмүүс цугалдаг газар юм биш үү.

Avatar

mn 2018-03-16 106.102.128.47

103.10.21.86 Чам шиг новшийн бузар булай оркууд үхэж далд орвол Монгол улс хөгжинө. Бүдүүлэг, соёлгүй байдлаараа эх орныхоо нэр хүндийг бузарлаж байгаа ОРК оо.

Avatar

Зочин 2018-03-16 183.97.153.163

Tegj bgaad surna hen ch gesen ehees toroood shyyd alhadgvi biz dee. Zaalgana. Dahiad zaalgana.

Avatar

Т.Д. 2018-03-16 66.181.185.218

Манай хүмүүс хэн нэгийгээ нэг юм нийтэд хэлэх даруйд л зайнаас хэрэлдээд эхлэх юм. Ямар хачин юмбэ??? Монголчууд энэхүү сошиаль хэрэгсэл өргөн ашиглах болсон нь өнөө үеийн чухал ололтуудын нэг яах аргагүй мөн билээ. Мөн өөрсдийн үзэл санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүсэл сэтгэлээ хуваалцах бололцоо олдсон нь ардчиллын буян мөнөөс мөн. Энэ бүгд нь аль улс төрийн хүчин, хаанахын хэн гэдгээс үл хамааран бид бүгдийн хэрэгцээг хангаж байгааг хэн бүхэн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч нэгэн зүйлийг анхаарах нь зүйтэй болов уу. Бид энэ техник боломжийг ашиглан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нэрийн дор бусдын нэр хүндийг гутаах, эсвэл хэт хөөргөн магтаж, тэгсэнээрээ өөр хоорондоо үлгэргүй харьцах өөдгүй жишиг тогтсоор багагүй хугацаа өнгөрлөө. Монголчууд бид бусад орон дахь "муу"- г нь дуурайгаад яах юм бэ ээ. Хэрэв хэн нэгэнд дутагдал байгаа бол нүүрэн дээр нь шууд хэлчих, эсвэл энд нэр алдараа тодорохой биччих л дээ. Хаа хаана аа үр нөлөөтэй болох вий. Сайн сайхан юм байвал хэт нялуун, хийсвэр биш, түвшин үнэн үгээр л биччих л дээ. Цөөхөн монголчууд зайнаас хэрэлдээд байх нь инээдэмтэй биш үү? Бид дээр дурдсан олиггүй жишигийг орхиж, ариун, сайханыг хойч үедээ үлдээе л дээ, энд саналаа илэрхийлсэн хүн бүхэн надтай санал нэгтэй байгаа байх аа. Би ийм санааг урьд нь бас хэлж л байсансан, давтаж байгааг минь өршөөгөөрэй. Баярлалаа. Проф.Т.Д.

Avatar

Зочин 2018-03-16 103.229.122.67

manai buh uzberuud sugalaatai bair mashin aylal geed l bas shagnaltai geed bhaar argaguish ted um uzeh bish tiim l um abah gej tiish ni bilet absh ochdog biz

Avatar

Тэнэгт 2018-03-16 182.160.0.62

ЧИНИЙ ТЭНЭГ ҮЙЛДЛИЙГ ЯАГААД ТЕАТР ХҮЛЭЭХ ГЭЖ

Avatar

Зочин 2018-03-16 66.181.179.107

Монгол ялна гэж цээжээ дэлдэж байхаар өөрийгөө бусдыг хүндлэх наад захын соёлгүй хүмүүст жоохон ч гэсэн ичих нүүр байдаг болоосой гудамжинд нус цэрээ хаяж бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээргүй хэлдэг оюуны хоосролтой хүмүүс нь их болж байх шиг бна дөө.

Avatar

Зочин 2018-03-16 202.9.41.5

Г.Хорлоод баяр хүргэе.Зөв сэдэв хөндсөн байна.Энд бичигдсэн нийт сэргэгдлийг үзлээ. Сайныг нь дагавал сарны гэрэл болохоор юм бичицгээжээ. .Би хошин шогийнхны тухай хэлмээр байна. Тэдний тоглолт үзүүлбэр нь зарим тохиолдолд натурал амьдарлыг тэр чирт нь дүрсэлж харуулахаас хэтрэхгүй байна. Та нар мэднэ дээ,манай нэг ахмад зохиолч, олон жилийн өмнө Завхан аймагт тоглогдсон нэг жүжигийн үед ,дур сэтгэлээ илэрхийлэхдээ үнэмшилтэй болгож байгаа нь энэ гэж тайзан дээр хурьцлыг ёсчлон үйлдэхийг завдахад үзэгчид нь ичээд хөлөөвөөсөө гарч зугатсан тухай бичсэнийг 40 -өөд жилийн өмнө номноос нь уншиж байсан минь санаанд орж байна. Одоогийн эрэгтэй хошин шогчид эхнэр хүн болж тоглох нь дэндээд сүүлдээ бүр зүгээр байхдаа ч гэсэн манин хүн шиг харагдаад байх болжээ.Энэ соёл юм уу? Эмэгтэй жүжигчин олддоггүй юмуу? Ижил хүйстэнгүүд хорхойсож л байж болно.Юу л дуулддаг бол доо,одоо цагт. Бэрх бэрх хэргүүд гардаг шүү дээ. Хорь гаран жилийн өмнө дөө.Зарим нь санаж л байгаа байх. Дарханд нэг гэмт хэрэгтэн эгч,дүү хоёрыг алчихаад цогцсуудтай нь хурьцал хийсэн тухайгаа "Хоёрын хоёр эмэгтэй хүн хажууд хэвтэж байхад би юу хийж байхав" гэж зурагтад ярилцлага өгч байсан шүү дээ.Ийм нэвтрүүлэг хийх нь бас соёл уу? Үзэгчид ч ,уран бүтээлчид ч аль аль нь нэгийг бодъё.Аргагүйн эрхэнд ийнхүү бүдүүлэг хар үнэний тухай бичсэндээ эвгүйцэж байна..Уучлах биз.

Avatar

Зочин 2018-03-16 124.38.134.200

huvtsas ni soligdood tolgoi ni hotsorson heveeree shyy dee. Tolgoig eerchilhed ajilgaa ih heregtei. HUvtsasiig neg huramd eerchilne. MOngolchuudiig harhad yneheer erevdeltei, tolgoi dotor ni yuu baidag yum bol gej bodhoor.
Iim bolhoor hyyhdyydee l shine hyn bolgoj hymyyjyylehgyi bol eer zam baihgyi.

Avatar

Зчн 2018-03-16 66.181.190.237

Монголчууд хэдэн мянган жил бүдүүлгүүд байсан хойшид ч энэ чигээрээ үлдэх биз

Avatar

DBAASAN 2018-03-16 66.181.160.8

ODOO UED IIMERKHUU SARMAGCHIN KHOTOOR DUUREN BII!!! TSALINGAA NEMUULEKHEER TEMTSEED BAIGAA BAGSHUUDIIN , KHUUKHEDTEIGEE ADIL MULGUU ETSEG EKHCHUUDIIN ETSESIIN BUTEEGDEKHUUN MON.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.160.63

Duuriin teatriin zahiral Sergelen baihad duujrfi, balet yag tsagtaa eheldeg, hotsrogsdiig oruuldaggui, utasny signaliig haachihdag bailaa, tuunees hoish ….iim l baina daa.

Avatar

Vip 2018-03-16

[Хориотой Үг] гээд байвал vip d 25000 аар үзээчдээ

Avatar

Зочин 2018-03-16 59.153.114.93

songosog urlag unetei baiha yostoi.

Avatar

Зочин 2018-03-16 66.181.189.88

Chiher ih idnee tsaas ni sharjignaa l

Avatar

Зочин 2018-03-16 202.21.106.139

Монгол ялсан. Гүйцээ.

Avatar

Mn 2018-03-16 106.102.128.182

202.21.106.139 х****л идсэн новшийн ОРК байна даа.

Avatar

Зочин 2018-03-16 202.70.38.18

Оркуудын бүгд найрамдах Монгол ард улсаас өөр юу хүсэх вэ дээ. Юундаа гайхана вээ улсаараа л оркшдэ. Ерөнхийлөгчөө хар, ерөнхий сайдаа хар, уул уурхайн сайдаа хар, их хурлын гишүүдээ хар. зүгээр хэн биднийг удирдаж байна хар л даа. Дан оркууд

Avatar

А 2018-03-16 103.57.95.71

Орк орк өмхий оркууд л өмхий бөгсөө яг нүүр ам руу наачих шахам бдаг уучлаарай муучлаарай бүүр бхгүй ч үгүй!

Avatar

Erdene 2018-03-16 124.158.76.91

Мөнгийг шүтэж хамгийн түрүүнд тавьсан өнөөдрийн нийгмийн үр дагавар … Бүх үзвэр цагтаа эхэлдэг байвал хүмүүс хоцроод байхаа болих байх. Хоцорсон хүмүүсийг оруулахгуй байх хэрэгтэй. Үлгэр жишээ болох газар манайд одоо байна уу, хараахан алга …. Бүгд мөнгөний хойноос улайрсан, төрөл бүрийн юм зарсан, бие биенээ үл хүндэтгэсэн, дээрэлхүү, их зантай, ийм хүмүүс хэт олширсноос болж цөөн соелтой хүмүүс нь ч очиж үзвэр үзэхээ больж дээ ….

Avatar

Саранчимэг 2018-03-16 66.181.164.98

Хоцорчихоод бөгсөө нүүрэнд нааж урдуур гарна. Яагаад уучлал гуйгаад бөгсөөрөө биш гарч болдоггүй юм бол.

Avatar

Mn 2018-03-16 106.102.128.182

ХИБОБНМОУ х****л Идсэн Бүдүүлэг Оркуудын Бүгд Найрамдах Монгол Улс. Монгол улсын жинхэнэ нэршил нь. Бүдүүлэг, соёлгүй ОРК-ууд ОРК биш ХҮН болох тэр үед л Монгол улс хөгжиж эхлэх байх даа. Хүн нь хөгжиж байж улс хөгждөг. Тэгэхээр Монгол улс ядаж хөгжиж эхлэхийг нь өнөөгийн бид байтугай үр хүүхэд ач зээ гуч жич маань хүртэл амьд яваа насандаа харж чадах болов уу?

Avatar

Энхтайван 2018-03-16 112.164.46.54

Үзвэр яг цагтаа, ганц үзэгчтэй, бүр үзэгчгүй байсан ч цагтаа л эхэлдэг байх ёстой. Энэ бол театр үзэгчдээ хүндэлж буй том соёл.

Avatar

Зочин 2018-03-16 202.179.25.77

buuz iddiishd

Avatar

Зочин 2018-03-16 122.201.26.130

Үнэн үг шүү. Санал нийлж байна .Бусаддаа хүндэттгэлтэй, бас шүүмжтэй ханд.

Avatar

Өө яадаг юм бид огшино ш дээ 2018-03-16 202.55.191.130

Бид СОГТУУГААР машин барина, урд талын машин явахгүй байвал ҮХТЭЛ НЬ СИГНААЛДИНА, цагдаагийн өмнөөс САЛААВЧ ҮЗҮҮЛНЭ /мэдээж ихэнхдээ эрх мэдэлтэнүүд эсвэл эрх мэдэлтний цүнх баригч/, цагдаа нар нь ард түмнээ ДУГААРЛАНА, өөөөөөө яадаг юм бид ӨӨРСДӨД НЬ ТААЛАГДСАНШҮҮ юмаа ДЭЛХИЙ ЦАГ гэнэ. Огшино ч дээ. Ямар хуулийг сахиулах төр шиг төр байх биш. Нэг хэсэгтээ л бид морь унаад ганцаараа хөдөө талаар давхиж яваа мэт огшино. ӨӨӨ ляа ляа ляа. Хэцүү??????!!!!!!!

Avatar

заяа 2018-03-16 202.179.26.82

Би эндээс явахгүй-жүжиг үзлээ. надтай хамт яваа хүмүүсээсээ тоглоом шоглоомын хооронд хэлж байж 4 бохь амнаас нь хураан хармаалав. Бас чишш гэж үзлээ. ер нь бол шаардлага тавилаа гээд шоолуулах маягтай болоод өнгөрсөн дөө. бусад хүмүүс ханиалгах, дуугаа засах, бохь зажлах, утсаа гялалзуулах, дуугаргах, урдуур [Хориотой Үг] нуруугаа гялалзуулан зүтгэх, хоорондоо дүнгэнэж ярих /шивнэх биш/ бол стандарт юм даа.

Avatar

zochin 2018-03-16 202.21.115.35

Bur joohon huuhduu daguulad tevreed uiluulad suuhin bas ….huuhduud n orilood uilaad. ed temdgui hool pizza idee l undaanii sag hid duuren …. utsaar yairh chin bur engiin uzegdel . bas deer n hlamtsuul humus bnaa bna … Aimaar ..

Avatar

Зочин 2018-03-16 202.70.34.70

яг л үнэн бичиж дээв

Avatar

Зочин 2018-03-16 202.179.24.41

Ардчилалыг дураараа авирлах гэдэг ойлголтыг ардчилалыг дэмжигчид биш коммунистууд өгсөн байдаг. Ардчилалыг дэмжигчид ардчилал бол эмх журам гэдгийг мэднэ.

Avatar

Зочин 2018-03-16 103.229.122.142

Hotod bitiu huduuniihun orkuud bgaag medeegui yumu.

Avatar

Үзэгч 2018-03-16 103.57.92.238

Ноднин театрт ээжтэйгээ орж концерт үзлээ. Тэгээд гарах гэсэн энэ үзсэн хүмүүсээ гаргаагүй,өлгүүрээс хувцасаа аваагүй байхад дараагийн үзэгчдийг оруулж ёстой урсгалыг наашаа ч үгүй цаашаа ч үгүйболгож бүр сандаргаж настай улсуудын даралтыг хөдөлгөж дахин орж ирэхээргүй сэтгэгдэл төрүүлж билээ тэгээд ч дахиад очоогүй өөрсдөө зохион байгуулалтаа сайн хиймээр юмдаа

Avatar

Хүүхэдгүй үзэлдээ орой 5-аас хойш 2018-03-16 203.91.117.8

Үгүй, харин хүүхдээ дагуулж их ирж үзэх юм. Яагаад тэр вэ? Харах хүн олдохгүй бол, харах хүнтэй болсон цагтаа тоглолтоо тааруулалдаа, үнэгүй олдсон бол, өөр бусдад өгөөд үзүүлэлдээ. Албатай юм шиг хүүхэдтэйгээ ирчихээд, хүүхэд л бол хүүхэд ш дээ.

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.109

Olgiitei huuhed tevervhiheed hosooroo delguur heseed yavaad bdin neg ni huuhdee haraad uldej boldogguin bhda

Avatar

Zochin 2018-03-16 203.169.48.146

Za yag unen sxn jujig uzex geed suusan chin ee burxan mini xoshig shog uzex gej irsiimuu yasiin bux xumuus uutaa sajignuulaal yum ideel tegej2 arai gej gol ortsgoogood jujigtee anxaaral xanduulax gsn chin neg emgenelt xeseg deer ineetsgeegeed yun emgenelt jujig xoshin shogiin l yum bsn doo

Avatar

Зочин 2018-03-16 64.119.20.97

Ямарч үзвэрийг зохион байгуулагчид нь цагаа барьж хаалгаа хаагаад, хоцрогдогсдыг оруулалгүй эхэлж байх хэрэгтэй. Хэд хэд хоцроод ирэхээрээ цагаа баримталж л таараа, бүдүүлгүүд.

Avatar

Зочин 2018-03-16 202.9.43.198

Яагаад хотын соёл гэж яриад байгаа билээ. Хотод амьдарч чадах соёлыг сурч мэдсэн байх л шаардлагатай. Хөдөөнөөс ирэхдээ л хотод ийм байх ёстой гэдгийг мэддэг болох ёстой.

Avatar

Чук 2018-03-16 112.72.11.121

За яах вэ бүгдээрээ сажилж л байна шүү дэ. Урбан соёл хүмүүжилтэй болоход хүний нэг үе бүрэн зориулагдаад дуусах ёстой. Дор бүрнээ үр хүүхдээ сайн зөв хүмүүжүүлээрэй энэ бол шинэ Монголын хувь заяа бидний өчүүхэн нэмэр. Одоохондоо хагас зэрлэг нь бүтэн зэрлэгээ шүүмжилж бага ч гэсэн өөрчлөгдөөд л байгаам бишүү.

Avatar

Зул 2018-03-16 124.158.90.28

Үзэгчдэд бурууг өгөх амархан. Соёлд сургахад орчин тун чухал. Өнөөдөр Монгол оронд орчин үеийн шаадлага хангасан ТЕАТРын барилга алга. Эсвэл Соц үед баригдсан өмгөр жижиг театр нэртэй хуучирсан барилга эсвэл хөдөөгийн сумын соёлын төвийг хэд дахин томсгосон хурлын байр. Талбайн хажууд байрлах СТӨ гэхэд л ийм маягтай. Өмнөд хөрш, Азийн орнуудад хүнээ соёлжуулах алхамыг жинхэнэ бүх талын шаардлага хангасан барилгаар дамжуулж хийж байгааг Төр анхаарах цаг болж дээ. Зөв санааг дэвшүүлсэн нийтлэл байна. Театр бүрээр жишээ авч нийтлэлээ үргэлжлүүлэхийг хүсье

Avatar

Зочин 2018-03-16 202.70.42.74

Би үзэгч ийм зүйл байнга биш гэхдээ тохиолддог. Театрууд ч үзэгчид ч монголын нүүр царай. Аль аль нь өөрчлөгдөх биз. Хөдөө гэж дайрч байгаа хүмүүс жирийн жүжигчнийг дайрч довтолж байгаа хүн өөрийгөө хажуунаасаа хараасай. Та лав өндөр соёлтой хүн яав ч биш. Та өөрийгөө цэвэр Монгол цустай гэж бүү эндүүр , жинхэнэ монгол хүн ийм сагсуу онгироо ойворгон байх учиргүй. Та хүний бичсэн зүйлд ингэж хандаж байгаа юм чинь үзвэрийн үед соёлтой сууж үйлчлүүлдэг гэхэд мөн ч үнэмшилгүй хол харагдаж байна даа.

Avatar

Зочин 2018-03-16 107.77.228.144

Цэвэр цус гэдэг ойлголт
Байхгуй
ДНК шинжилгээр батлагдсан !!!!
Дэлхийн бух ундэстнууд аль нэг хэмжээгээр холилдсон !
Монгол Суурин соел,хотын соел байх естой !
Ходооноос ирсэн баатарууд/орк ууд
Хотыг Там болгож байгааг бугд харж байна !
Цус биш Нусаа Шээсээ тэр ходоонийхон чинь савируулан цацаж байна ??!!
Хэн буруутай юм ?
Хэлдэг байсан одоо
Торгоод ог!
Цагдаа нарын яадгийм бизнес болог !

Avatar

Adenauer 2018-03-16 203.91.116.42

Duuriin teatrt olon uzver uzdeg – tiim yavdal gardaggui shte. ter 2011 onoos hoish ih uurchlugdsun.

Horoloo oird er ni duuri, balet uzsiinmuu. Ene tendhiin hagas dutuu yariagaar um bichsen baihiin.

Avatar

Зочин 2018-03-16 122.201.25.46

Соёл, биеэ авч явах байдалд үнэхээр суралцмаар байна. Эцэг эхчүүд хүүхдээ сайн сургах, үлгэр жишээ болох нь хамгийн чухал гэж боддог. Хүмүүс үзнэ гэсэн зүйлээ билетээ худалдаж аваад үзэхгүй, шагналын, шахааны билетээр их үзэж байгаа болохоор шимтэж үзэхгүй байх шиг байна.

Avatar

хотын унаган иргэн 2018-03-16 202.9.43.198

Орк-уудыг хөдөөд нь явуулъя. Хэдэн жил хотод амьдарсан юм чинь хөдөөнийхнийгээ жоохон ч гэсэн соёлтой болгосон, үлгэр дууриалал үзүүлж чадсан хойно нь хотод ирүүлж байя.

Avatar

hahaha 2018-03-16 64.119.23.200

hotiin unagan irgen ta hotiin yag haana amidarch bn arai dambadarjaa hailaastaa hot gej bodood bgaan bosh beez

Avatar

Хаа хаа соёлгүй амьтдаас соёл нэхээд хэрэггүй 2018-03-16 202.72.245.202

ГЭНЭТ МӨНГӨТЭЙ БОЛСОН ЭСВЭЛ ДАРГАНЦАР БОЛСОН ЛЮМ ПЕНГҮҮД ЭХНЭР НУУЦАА ДАГУУЛААД СОЁЛТОЙ БОЛЖ ХАРАГДАХ ГЭЭД ҮЗДНГ БОЛСОН ЮМ ЧИНЬ АРГАГҮЫ Ш ДЭЭ, ТЭД УЙТГАРЛАН ЮУ ХИЙЖ ӨНГӨРӨӨХӨӨ МЭДЭХГҮЙ ЭЛДЭВЛЭДЭГ ЮМ Ш ДЭЭ, СЭТГҮҮЛЧ ЭЭ ТЭР ҮЗЭГЧДЭЭС ЮМ АСУУГААД ҮЗЭЭРЭЙ ҮЗСЭН ЖҮЖГИЙНХЭЭ НЭРИЙГ САНАЖ БАЫВАЛ ИХ ЮМ ШҮҮ,

Avatar

Зочин 2018-03-16 185.89.218.231

Sanal niilj baina. Bas neg zuil togloltiig uzej baihdaa setgel hudlulu barih udirdaach , togloltiin hem henmeliig medrehgu yum bnlee. Morin huuriin toglolt uzej baihad uzuulber duusaagu esvel udirdaach zaalta haritsaj ehleegu baihad alga tashaad zogsohgu, tuvshun udirdaach ergej harj garaaraa sanuulj baij boilulj baisan

Avatar

Зочин 2018-03-16 65.49.14.141

Яаг үнэн. Мээдрээмж байхгүй. Түр зогсолт, өрнөлт нтр дээр алгаа заавал таших ёстой юм шиг ойлгоно

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.109

meedremj bku gedeg bha hahha orkuud a****

Avatar

Зочин 2018-03-16 27.123.214.109

Soyoltoi bj chadahgui bol eree tseergui yum shig aygladagaa gej unen ug shuu

Avatar

Zochin 2018-03-16 202.180.220.172

Estoi zagdnasan gazar maajin gej yaag unen bichsen bna ashgui dee

Avatar

Зочин 2018-03-16 66.181.185.25

ARGAGUY SHUU DEE , DUUREN KHUDUUNII ORKUUD , TEDNII KHUUKHDUUD YUM CHINI

Avatar

Үнэн үнэн 2018-03-16

сая 14-нд "Би эндээс явахгүй"-г үзлээ. Хүмүүс хонх цохиж, үзэгдэл солигдох мөчид хараад л суугаад байхын алга ташихаар эргэж харж нтр хэхээх. Жүжигчдийг хүндлэх эсхүл нөгөө хоолны талаар бол яриад ч хэрэггүй. Гэхдээ сүүлийн үеийн уран бүтээлүүд нэг тийм хэрүүл шуугиан бас дээр нь зодоон цохион, орилоон ихтэй байдаг болж. Энэ миний мэдэх сонгодог урлаг биш байх эсхүл би сонгодог урлагийн шинэ чиглэлийг ойлгохоо болж дээ.

Харин хүмүүсийн хувцаслалт тал дээр хүмүүс их биеэ сайхан авч явж байна лээ. Би өөрөө үзнэ гэж бодоогүй чөлөөт стилтэй явж байсан учраас өөрөө их ичсэн шүү.

Бас хоцорсон хүмүүсийн хувьд бол үзэгдэл дундуур цаашаа суучих гэж нэг нөхөр суудал өөрчлүүлсэн. Гэхдээ тийм зүйлд стрээээээстэх гэж би ирээгүй гээд л жүжгээ үзсэээн.

Avatar

м 2018-03-16 202.9.41.161

Цаг барих амьдралын хэвшил үүнээс л эхлэнэ

Avatar

Зочин 2018-03-16 202.131.229.146

Deer ued 90eed ony ued angiaraa jujig uzeh bolohod manai pioneriin ahlah udirdagch "zuruhduu hunii nuurluu bugsuu haruulaad baiv" gj surgadag bj ble

Avatar

зочин 2018-03-16 103.26.194.232

Г.Хоролд баярлалаа ,ёстой яг өнөөгийн үнэн төрх арай дэндүү, цаг болсон бол цагтаа ирсэн үзэгчидээ оруулаад хаалга хаа хэдэн ч үзэгч байсан хамаагүй. Дунд сургуулийн хөгжмийн багш нар хүүхдүүдэд театрьт үзвэр үзэх талаар сургалт явуулаад жилдээ 4 удаа /улиралдаа нэг/ хамт явж үзвэр үзвэл энэ байдал дорхноо засагдана даа хичээцгээе хүмүүсээ.

Avatar

pkxny 2018-03-16 203.91.118.180

үзвэр эхэлсэн л бол хаалгаа барьдаг журам байгаа л даа,даанч хэрэгжихгүй байна.

Avatar

З 2018-03-16 66.181.181.229

Цэвэр оркуудаас тэдний хүүхдүүдээс гардаг үйлдлүүд бн!

Avatar

Зочин 2018-03-16 103.26.193.79

Ёстой үнэн. Үхэр монголчууд хошин шогоо үзээд л маазраад сууж байхдаа таарсан тархины тураалтай ард түмэн. Тэд нарт сонгодог урлаг зохихгүй, хоцрогдсон, уруудаж яваа хүмүүс.

Avatar

хуужаа 2018-03-16 103.26.193.191

Оюундарь гэгч зовхи нь унжсан хуужаагийн [Хориотой Үг] драмаас зайлаасай.

Avatar

Зочин 2018-03-16 107.77.228.144

Чи оороо ертонцоос удахгуй зайландаа
Фашизм ханхлуулсан хоцрогдсон зулчаа

Avatar

Зочин 2018-03-16 103.9.90.50

Ямар бүдүүлэг арчаагүй хүн вэ.Оюундарь авьяаслаг чадварлаг жүжигчин.

Avatar

BOLD 2018-03-16 122.201.31.193

UNEN ZUV BICHJEE.

Avatar

Зочин 2018-03-16 202.21.105.26

Манайхан ярих бичих болохоороо нэг л их соёлтой хүмүүс болчихдог. Яг хийдэг дээрээ очоод гацдаг. Яг өөр дээр нь тулаад ирэхээр амиа л хичээхээс биш бусдыг хүндэлнэ гэж огт байхгүй. Энийг уншаад хүмүүс харин ёстой тэгдэг, соёлгүй бүдүүлэг юмнууд гээд ам уралдан дэмжиж байгаа байх. Гэтэл дараа нь та өөрөө ийм байдал үүсгээд явж байх вий, өмнө нь ийм бүдүүлэг үйлдэл би гаргаж байл уу гэх мэтээр бодох ёстой мэт. Яагаад 3хан цаг юм идэхгүй суучихаж чаддаггүй юм бэ? Яагаад 3хан цаг утасныхаа дууг хаагаад далд хийчихэж чаддаггүй юм бэ? Яагаад хүүхдээ 3хан цаг хүнд харуулаад үлдээчихэж чаддаггүй юм бэ? Маш энгийн л соёл шүү дээ. Бид арай л харанхуй бүдүүлэг, дээр нь худлаа их зантай байна. Харамсалтай.

Avatar

zochin 2018-03-16 66.181.181.147

Eldev TV esvel studiogiinhon taizan deeguur haa hamaagui holhij bichleg hiij eldeveer saad bolno.Mongoluud er ni l ali bolohgui zuiliig hiij baigaa haragddag.Teatriinhnii ygtaj baigaa hyvtsas hynar,uner tanar neg l bishee.

Avatar

Ари 2018-03-16 66.181.169.202

Үнэн зөв бичжээ. Хааяа нэг гадуур үзвэр үзэх гэж сэтгэлийн хат тэвчээр их шаарддаг шүү.

Avatar

см 2018-03-16

Тэнэг хошин шогийн үр өгөөж. Цаг барьдаггүй. Заал дүүрэн юм идсэн уусан хүмүүс.

Avatar

зочин 2018-03-16 66.181.169.162

маш зөв бичжээ, энэ асуудлыг холбогдох бүх шатны байгууллаг анхаарах хэрэгтэй, Дунд сургуулийн дуу хөгжмийн багш театрт биеэ авч явах талаар заахад болно доо,
Театр үзвэрийн цаг боломогц хаалгаа барьдаг болох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-16 202.179.26.26

Урлагийнхан өөрсдөө дор нь хэвшүүлчих хэрэгтэй байгаа юм. Тоглолт зарласан цагтаа л хөшиг нээгдэж, дуу хуур нь эхэлж байдаг бол хүмүүс нэг хоцроно, хоёр хоцроно тэгээд үргэлж үзэх юмныхаа хагасыг үзээд байхыг бодохгүй ш дээ.

Avatar

бодлын хулгайч 2018-03-16 43.228.129.65

үнэн бичжээ. уг нь зохицуулах амархан ш дээ. театрууд нь цаг болонгуут хаалга барь, дотор нь ажиллуулдаг мухлагаа боль. театр бол ариун сүм. түүнээс биш ххол иддэг гуанз биш.

Avatar

зочин 2018-03-16 66.181.191.65

Үнэн шүүдээ үнэхээр бүдүүлэг үзвэр үзэхдээ баахан идэж ууж аваад сандлынхаа доор хог цаас, ундааны саваа шууд хаяад гарна. тоглолт хийж буй уран бүтээлчдийг элдэв дээдээр нь шүүмжилж муу хэлнэ дургүй бол үзэхгүй байж болно шүүдээ Урлагийн байгууллагууд тоглолтын цагаа барьдаг уран бүтээлчид ч гэсэн цагтаа эхэлж сурмаар байна. саяхан Отгонжаргалын тоглолтыг үзлээ ттоглолт 19 цагаа эхлэх байсан ч 19.50 -д эхэлсэн арай дэндүү байгаа биздээ тоглолтын өмнө тоглолтын утга агуулгад тохироогүй хөтлөгч навсганаж гарч ирээд болсон болоогүй зүйл яриад ямарч ярианы чадвар байхгүй баахан бэлэг тарааж тоглолтын мөн чанарыг алдагдуулсан. уг нь маш сайхан тоглолт болно гэж бодсон /гэхдээ дуучин маш сайхан байсан/ тоглолтын зохион байгуулалт арай биш байлаа. дээр нь хөтлөгч нь /Чойжоо/ нэг зүйлийг мянга дахин давтсан хахир чанга хоолойгоор орилсон нөхөр байсан. ямар тоглолт зохион байгуулж байгаа, ямар тоглолт хөтөлж байгаагаа мэдэх хэрэгтэй юм шигээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж