Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Какүрюү М.Ананд  башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өчигдөр тав дахь өдрийн барилдаан болж, тэргүүлэгч бөхчүүдэд багагүй өөрчлөлт орлоо.

Ёкозүна Какүрюү М.Ананд Такарафүжигээр ээлжит даваагаа авсан бол озэки Такаясү Котошогикүгээр даваагаа ахиуллаа. Нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин комүсүби Чиёотарюүгээр гурав дахь даваагаа авч тэргүүлэгчийн эгнээнээс хоёр байраар ухарлаа.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, нэг унаатай болсон бол Тамавашин Б.Мөнх-Оргил 2, Чиёошима Г.Мөнхсайхан 1 даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Араваши Э.Дөлгөөн таван өдрийн дараа нэг ч даваа авч чадсангүй. Түүний хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд хичээхгүй бол тавин хувийн амжилтаа үзүүлэхэд хүнд боллоо.

Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Анандаас гадна хоёр бөх таван даваатай тэргүүлж байгаа бол Ичинжёо нарын тэргүүтэй бөхчүд дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.

Харин жюүрёод барилдаж буй Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваа, хоёр унаатай болжээ.

Цагтаа озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрөгч башёд чихрийн шижин өвчний улмаас барилдаж чадалгүй чансаа буурсан. Тэгвэл өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё дараалан өнжсөн Таканоива А.Баасандорж жюүрёод барилдаж байна.

Өнөөдөр Хаврын тэмцээн зургаа дахь өдрийн барилдаан үргэлжлэн явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж