Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу? | News.MN

Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.16-нд нийтлэгдсэн

Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Сэргээш хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооцох уу?

Үндэсний бөхчүүдтэй холбоотой сэргээшийн асуудал спорт сонирхогчдын дунд дуулиан тариад байгаа. Гэнэтийн шалгалтаар таван бөхөөс сэргээш илэрсэн нь ил болж, зарим нь хориотой бодис эм хэрэглэснээ нүүр номын хуудсаараа дамжуулан хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэх асуудал үе, үе дуулиан тарьдаг. Гэвч, тэдэнд тодорхой хариуцлага хүлээлгэж байсан удаагүй юм. Анх УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат сэргээшийн асуудал  холбогдож, түүнээс хойш хэд хэдэн бөхчүүд нэр сонсогдож байсан ч өнөөг хүртэл хэн нэгэн бөх хариуцлага хүлээсэн нь үгүй. Тиймээс сэргээштэй нэр холбогдсон бөхчүүдэд хэн, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт хариу нэхсээр байна. Одоогоор Монголын Үндэсний бөхийн холбооноос сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд ямар хариуцлага ногдуулахыг албан ёсоор мэдээлээгүй байна.

Сэргээш хэрэглэсэн бөхчүүд тайлбар өгөв

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 31 бөхөөс 2017 оны арванхоёрдугаар сард шинжилгээ авчээ. Энэхүү шинжилгээг БНСУ-д допингийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, хариуг авсан юм. Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарласан бөгөөд үүнд, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан. Эдгээр бөх “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Энэхүү мэдээллийн дараа ч Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай нар допингийн шинжилгээ илэрсэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Эдгээр бөх тамоксифен, ‘triamcinolone acetonide acetate’ үе мөчний тарилга болон харшлийн кеналог тариа хийлгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бөхчүүдэд хандан бэртэлтэй тамирчид эм, бэлдмэл сонгохдоо болгоомжтой байхыг сануулсан юм.

Сэргээшийн шинжилгээ авахад өмнө нь хэрэглэж байсан эмийн нэрсийг бичихийг шаарддаг аж. Харин үүнд манай бөхчүүд юу ч бичилгүй цагаан цаас өгдөг нь өөрсдийн хариуцлага, хайнга болоод хандлагын асуудалтай нь холбоотой гэж албаны хүн хэлж байна.

ХОРИОТОЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН БОЛ ЖУРМЫН ДАГУУ БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛНА

Ч.НАСАНБАТ (Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, их эмч)

  • Бидэнд БСШУСЯ-наас үндэсний бөхөөр хичээллэж буй залуусаас допингийн шинжилгээний сорьц авах чиглэл өгсөн. Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авсан. “А” сорьцоор сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн дүрмийн дагуу зохицуулна. Одоогоор таван бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, нэг нь “В” сорьцын хариуг харахыг хүссэн. Хориотой эм тогтоогдсон нь батлагдсан учраас нэг, хоёр жил байна уу ямартай ч шийтгэл авах байх. Тиймээс үүнийг холбоо дотроо шийднэ. Харин “В” сорьцын хариуг харахыг хүссэн бөхийн тухайд мэдээж дахин хугацаа орно. Хэзээ хариу ирэхийг бид мэдэхгүй.

Д.ДАНЗАН (Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн)

БӨХЧҮҮД ХОРИОТОЙ ЭМ БЭЛДМЭЛИЙН ТАЛААР ХАМГИЙН САЙН МЭДНЭ

Монголын үндэсний бөхийн холбооны барилдааны дүрмийн дагуу анх 2001, 2002 онд бөхчүүдээс допингийн шинжилгээг авчээ. 2001 оны шинжилгээгээр гараагүй бол 2002 онд анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. 2003 онд анхны допингийн эсрэг хууль гарчээ. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, улмаар допингийн шинжилгээ авах журам гарсан байна. Үүнээс хойш 15 жил өнгөрөхөд зургаан жилд нь допинг гараагүй аж. Сүүлийн жилүүдэд бөхчүүд хориотой бодисын эм бэлдмэл, хор уршгийн талаар ойлголт ихтэй болжээ. Мөн ямар нэгэн байдлаар өвдлөө гэхэд эмчээс хамгийн түрүүнд асууж, заавар авах боломжтой болсон байна. Харин одоо бөхчүүдэд хариуцлагааа ойлгох, ухаарах, үүрэх асуудал дутагдаж байгааг Монголын үндэсний бөхийн холбооноос сануулсаар байгаа. Нэгэнт хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдвол барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулах журамтай. Мөн байнга хэрэглээд байвал үргүйдэл болохыг  эмч мэргэжилтнүүд сануулдаг. Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран бөхчүүдэд допингийн талаар сургалт явуулахаар бөхчүүд ирдэггүй, үүнээс болж алдаа эндэгдэл гаргадаг талаар албаныхан хэлж байна. Бөхчүүдэд Допингийн эсрэг үндэсний төвөөс жижиг товхимол гарган тараажээ. Мөн www.antidoping.mn цахим хуудсанд хориотой эмийн талаар байнга мэдээлдэг байна.   

Ийнхүү үе, үе үндэсний бөхчүүдтэй холбоотой сэргээшийн дуулиан дэгддэг ч тэгсхийгээд намжаадаг, хэн хэзээ ч хариуцлага тооцдоггүй учраас ийм асуудал байнга яригддаг спорт сонирхогчид шүүмжилдэг. Тиймээс Монголын бөхийн холбоо сэргээш хэрэглэсэн бөхчүүдтэй ямар хариуцлага тооцож байгаагаа ил тод зарлах хэрэгтэй болжээ.

 

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-16 66.181.161.53

Бүгдээрээ л хийдэг хэрэглэдэг мөнгөгүй нь илэрдэг мөнгөтэй нь даруулдаг нь нууц биш шүү дээ насанбат эмч 9911 барьж 570 унаж тансаг амьдардаг нь энэ асуудалтай шууд холбоотой

Avatar

Зочин 2018-03-16 67.172.227.63

Sport bish yu gej hasahavdee

Avatar

Zochin 2018-03-16 49.0.141.4

Dash nomindalai 2 yag adilhan em hereglesen bn le.huchtei gormon l doo. Huurhii zaluu uls ur huuhedtei l bgaa daa.barildah erh ntr ch duursen hereg

Avatar

Зочин 2018-03-16 202.131.229.146

Nasanbat emchid ih uchir bii deg shu ,tsoo shine 570 yaj awsan be

Avatar

Сэргээш 2018-03-16

Сэргээш хэрэглэх мэдээж буруу үйл. Монголын бөхийн холбоо үнэн худал нь мэдэгдэхгүй сэргээшийн сенсаацийг олон жил ярьж байна. Үүнийгээ нэг мөр болгох хэрэгтэй. Сэргээшээс илүү муу зүйл бол үхлийн барьц. Үүнийг болиулж таргалалттай тэмцэх хэрэгтэй. Барьц сонголтоос болж бүх бөхчүүд арслан Оюунболд, начин Сугаржаргал нар шиг хамгийн хүнд балиар болох хөшүүрэг болж байна. Энэ наадмаар гэдэсгүй сайхан бөхчүүдийг барилдуулах сан. Монгол бөх бол жинхэнэ монгол соёл шүү дээ. Бөхийн холбоо үүнд л анхаармаар. Дархан аваргууд, начин Даваадорж, ид гарч ирж байсан үедээ Гарьд Сүхбат, өнөө үеийн ч сайхан бие жагссан бөхчүүд байна. Үхлийн барьцыг өөрчлөөч.

Avatar

Зочин 2018-03-16 27.123.212.139

Бөхчүүдыг Монгол түмэн хүндэтгэн хүлээж авдаг. Их мөнгө өгч амьдралыг нь тэтгэдэг. Тийм байхад бөхчүүд ийм байдалтай байж болохгүй. Чин шударга байж бөхийн ёс жудагаа хамгаалана шүү хө. Шударга бус зүйлд Монгол түмэн байтугай дэлх й дургуй шүү.

Avatar

Зочин 2018-03-16 27.123.212.139

Тайлбар энэ тэр гэж эрхлүүлээд байхгүй хуулиа дагаж хариуцлагаа ухамсартай хүлээж авдаг байх хэрэгтэй. Тамирчин юм бол идэж уухаа зохицуулах чадвартай байх хэрэгтэй. Мал шиг юу хамаагүй идэж ууж байгаад дараа нь уйлагнах ямар хэрэг бн.

Avatar

George 2018-03-16 66.181.161.93

Наадуул чинь хэнд ч хэрэггүй махнууд. Үндэснийбөх чинь спорт биш. Шоу. Тайчих үзүүлбэртэй адил. [Хориотой Үг] хоолны савнууд.

Avatar

Бөх үзэх үнэн уйтгартай болсон шүү 2018-03-16 202.72.245.202

АНХНААСАА АВАРГА БӨХӨД АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ ЮМ ЧИНЬ АРААС НЬ ДАГАСАН АМЬТДАД АВААД ЯАХ ЮМ, АРЧААГШЙ МБХ МОНГОЛ БӨХИЙГ БАЙХГҮЙ БОЛГОЖ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2018-03-16 66.181.185.25

manayd yumny uchir khor kholbogdlyg oilgodogguy orkuud mun chi olon baykh yum daa , muu yumyg demjiji dewreekh mun chi ikh durtay , l******d geji

Avatar

Зочин 2018-03-16 203.91.115.37

Сэргээшийг Монгол бөхчүүд маш их хэрэглэж байгаа улмаар энийгээ нуухын тулд асар их хахууль өгдөг гэж бөх сонирхогч бид нар ярилцдаг. Сэргээшийн шинжилгээ авдаг эмч нь гэж асар баян нөхөр байгаа гэж байгаа. Энэ бүгдийг нэг талд нь шийдэхгүй бол Монгол бөх утгаа алдаж байна. Барилдах биш тулаад зогсчихдог болсон шүү дээ. Сүхбатыг зарим нь муу хэлэх юм гэтэл Сүхбат л ганцаараа уран барилдаж Монгол бөхөд сайхан жишиг тогтоосныг бас мартаж болохгүй. Монгол бөхчүүд Сүхбат шиг уран барилдмаар байна. Сүхбат бөхийн холбоотой таардаггүй учраас ганцааранд муу нэр өгч байгаа нь харамсалтай. Ер нь бол бүгд л хэрэглэж байгааг бид мэдэж байгаа. Зогсоох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-16 202.72.245.122

Монгол бөхөд сэргээш юуны хамаа байна вэ?

Avatar

зочин 2018-03-16 202.131.225.150

Монгол бөхийн түүхэнд сэргээш гэх хориотой зүйлийг оруулж ирж хар мөр үлдээсэн хүн бол А. сүхбат. энэ хүн ямар нэг булхайгаар, бузар явдлаар дархан аварга хүртэл явсан нь Монгол бөхийн түүхэнд бичигдэх хамгийн хар толбо юм даа. муу хүний балаг багаддаггүй ээ гэж энэ. ухамсар мөчид зарим нэг нь түүний замаар явж хурдан алдар нэрд хүрэх гээд амьдралдаа хар толбо үлдээх юм даа

Avatar

зочин 2018-03-16 66.181.166.196

хариуцлага тооцож чадахгүй ээ, зүгээр л баахан ярьж байгаад өнгөрнө биз

Avatar

bolio 2018-03-16 182.160.36.201

s** mongoloos uur gazart ene turluur uraldaan temtseend oroh bish olimpiin turuld oroh bish sergeesh ntr soril abch yadag bainaa.harin duremdee uurchlult oruulj jing bagasgah hurd meh hiideg boloh tal deer tulhuu anhaarmaar

Avatar

Зочин 2018-03-16 122.201.22.105

Dfh

Avatar

Зочин 2018-03-16 122.201.22.105

Sergeesh gej surtei nerlekh um aa. Khorigloson em l ge l dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж