Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцлаа | News.MN

Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцлаа

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцлаа

Хойд Солонгосын төлөөлөгчид нутаг буцлаа

Өвлийн паралимпийн наадамд анх удаа тамирчдаа илгээсэн Хойд Солонгосын багийн бүрэлдэхүүн өнөөдөр нутаг буцлаа. Пёнчаны өвлийн паралимпийн наадамд Хойд Солонгосоос хоёр тамирчин цанын төрөлд оролцсон бол ажиглагч дөрвөн тамирчин, тэдний дагалдан яваа 24 хүн ирээд байсан. Хэдийгээр анхны тэмцээндээ оролцсон Хойд солонгосын тамирчид өндөр амжилт үзүүлж чадаагүй ч багагүй туршлага хуримтлуулаад буцлаа. Энэ удаагийн баг тамирчид ч хэвлэл мэдээлэлд хаалттай байж, ярилцлага өгөөгүй юм.

Гёнги аймгийн Пажү Дурасанаас Хойд Солонгосын төлөөлөгчдийг үдэж өгөх үеэр бороо оржээ. Хэдийгээр хаалттай байдаг тэдний хувьд Өвлийн паралимпийн наадамд анх удаа оролцож, төлөөлөгчдийн багаа илгээсэнд олон улсын зүгээс нааштайгаар хүлээж авсан юм. Энэ нь Өмнөд болон Хойд Солонгосын ээдрээтэй асуудал нааштайгаар эргэхэд туслахыг олон улсын байгууллагууд ажиглаж байна. 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж