Өнөөдөр 970,333 ширхэг хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр 970,333 ширхэг хувьцаа арилжлаа

Өнөөдөр 970,333 ширхэг хувьцаа арилжлаа

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 970,333 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Дорнод Худалдаа’ (DES+15.00%) болон ‘ЛэндМН ББСБ’ (LEND+14.99%)  компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Ар Баянхангай’ (ABH-10.34%) болон ‘Монгол Нэхмэл’ (MNH-9.64%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,004 ширхэг үнэт цаасыг 396.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хувьцааны багцын арилжаагаар 10,000,000 ширхэг үнэт цаасыг 250.0 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20573.52 нэгж болж 0.99 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,508,760,656,031 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж