ОХУ-ын Хабаровск хотын олон улсын нисэх буудлын шинэ терминалийн шавыг тавих ёслол Пүрэв гаригт /2018.03.15/ болж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын хөгжлийг хариуцсан бие төлөөлөгч Юрий Трутнев оролцсон байна. Түүнээс гадна Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Вячеслав Шпорт, нисэх буудлын үйл ажиллагааг хариуцсан “УК КОМАКС” компанийн захирал Константин Басюк, шинэ терминалийн барилгын гүйцэтгэгч Туркийн Limak-Marashstroy компанийн төлөөлөл оролцжээ.
Шинэ терминалийн ажлыг ирэх 2019 оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ терминал ашиглалтад орсноор зорчигчийн урсгал хоёр дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна гэж Юрий Трутнев хэллээ.
Хабаровск хотын олон улсын нисэх буудал нь бүс нутагтаа хамгийн томд ордог буудал бөгөөд жилдээ хоёр сая зорчигч, 30 мянган тонн ачаа нэвтрүүлдэг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2018-03-15 64.119.23.169
Яахав мэдээ юм даа. Тэтнээс биш ийшээ манайхаас нохой ч тоож нисэхгүй юм л даа.
Зочин 2018-03-15 103.229.121.242
ene bidend yamar hamaatai ve?
Зочин 2018-03-15 202.131.245.243
Ганцхан чамд зориулсан сайт биш. CCTV-гийн мэдээ байна. Тэрийгээ л үзээч дээ.
м 2018-03-15
Энэ бидэнд ямар ач холбогдолтой мэдээ вэ. Манайхаас нислэг байхгүй, бид явдаггүй.
Уншигч 2018-03-15 27.123.214.122
Алс дорнод руу бид бизнес хийвэл эсвэл ноолуур бүтээгдхүүнээ онгоцоор тээвэрлэвэл илүү боломжтой болж байгаа юм биш үү