ОХУ-ын Хабаровск хотын олон улсын нисэх буудлын шинэ терминалийн шавыг тавих ёслол Пүрэв гаригт /2018.03.15/ болж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын хөгжлийг хариуцсан бие төлөөлөгч Юрий Трутнев оролцсон байна. Түүнээс гадна Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Вячеслав Шпорт, нисэх буудлын үйл ажиллагааг хариуцсан “УК КОМАКС” компанийн захирал Константин Басюк, шинэ терминалийн барилгын гүйцэтгэгч Туркийн Limak-Marashstroy компанийн төлөөлөл оролцжээ.
Шинэ терминалийн ажлыг ирэх 2019 оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ терминал ашиглалтад орсноор зорчигчийн урсгал хоёр дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна гэж Юрий Трутнев хэллээ.
Хабаровск хотын олон улсын нисэх буудал нь бүс нутагтаа хамгийн томд ордог буудал бөгөөд жилдээ хоёр сая зорчигч, 30 мянган тонн ачаа нэвтрүүлдэг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ