Оросын төвийн хэсгээр эрс хүйтрэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Оросын төвийн хэсгээр эрс хүйтрэхийг анхааруулав

Оросын төвийн хэсгээр эрс хүйтрэхийг анхааруулав

ОХУ-ын Цаг уурын алба болон Онцгой байдлын алба тус улсын төвийн хэсгээр ойрын өдрүүдэд эрс хүйтэрч агаарын хэм хасах 20-25 градус хүрч болзошгүйш анхаарууллаа.

Иванов мужид шөнөдөө хасах 20-25 хүрч хүйтрэн, их хэмжээний цас бороо холилдон орохоос гадна салхи секундэд 17 метр хүрч шуурах төлөвтэй байгаа ажээ. Мөн Иванов мужийн залгаа Ярослав мужид ч хүйтрэхийг анхааруулсан байна. Харин Брянкс, Орлов, Смоленск, Калужск мужуудад нойтон цас орж, агаарын хэм хасах 7 хүрч хүйтэрнэ гэжээ.

Онцгой байдлын алба иргэдийг хувцсаа тохируулан өмсөх, хүйтэрсний улмаас гудамж талбайд мөс тогтох учраас анхаарал болгоомжтой зорчих, тээврийн хэрэгслээ болгоомжтой жолоодох, гэрийнхээ салхивчийг хаах, шуурга ширүүссэн үед модны доор зогсохгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж