Супер урт хөлтэй супермодель

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Супер урт хөлтэй супермодель

Супер урт хөлтэй супермодель

Шведийн модель Ия Остергрен тун онцгой нэгэн. Инстаграмд 150 мянга гаруй дагагчтай тэрбээр ер бусын урт хөлөөрөө алдаршжээ.

34 настай, 178 см өндөртэй бүсгүйн хөлийн урт 106 см гэнэ. Шведийн бодибилдингийн аварга эртэй гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон тэрбээр өв тэгш бие хаатай. Гэхдээ жаахан охин байхдаа сургуулийнхаа, ангийнхаа хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлж, доромжлуулдаг байсан гэнэ. Хэзээ хойно нас биед хүрсэн хойноо л тэр урт хөл, биеийн галбираа хүлээн зөвшөөрч, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн байна. Өдгөө бол алдартай модель, сошиал од болжээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж