Ньюс хөтөч: УИХ-ын гишүүд А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзана

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: УИХ-ын гишүүд А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзана

Ньюс хөтөч: УИХ-ын гишүүд А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай уулзана

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 16

ХОТЫН ЦАГ АГААР 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • ‘MONGOLIA GOLD 2018’ олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн ‘Корпорейт конвейшн төв’-д зохион байгуулагдана. Холбоо барих утас: 70111106, 91911383
  • ШУА, БСШУСЯ хамтран ‘Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд’ сэдэвт хэлэлцүүлэг  ШУА-ийн байрны 3 давхарт болно. Холбоо барих утас:98119897
  •  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн байранд 21 аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн болно.
  • Туул голын сав газрын захиргааны байранд “Байгальд ээлтэй усны шийдэл” сургалт болно.

09.30

  • УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Цагдар хорих 405-р анги болон Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид тус тус ажиллаж, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ нартай ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзана.Холбоо барих утас:93139093
  • ЭМЯ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн “Эрүүл мэндийн салбарт ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00

  • НЗДТГ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан” ТББ, Швейцарь улсын “Новартис сан”, “Эм холбоо”-ноос хамтран зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгоор ‘ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР’ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордны 14 давхарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 90080806 – НЭМГ

  • “Автобус нэгтгэл”-ийн байранд Нийслэлийн цагдаагийн газраас “Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.

11.30

  • “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Хаяг: Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхар. Холбоо барих утас: 9179-0101, 9911-1719

11.40

  • 3эвсэгт хүчний 97 жил, ‘Mонгол цэргийн өдөр’-ийг тохиолдуулан Vндэсний батлан хамгаалахын их сургууль ‘Mөрдэс чимсэн хурим’ цэргийн алба хаагчийнхаа гэрлэх ёслолын ажиллагааг  гэрлэх ёслолын ордонд болон сургуулийн байрлалд үргэлжлүүлэн зохион байгуулна. Mөн энэ өдрийн 18.00 цагт тус сургуулийн баярын ёслолын ажиллагаа, 19.30 цагт ёслолын буудлагыг зохион байгуулна. Холбоо барих утас: 88017607 

12.00

  • Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаал Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд болно. Энэ үеэр “Монгол цэргийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн нээлт болж, Налайх цэргийн хотхоны анги, салбаруудын цэргийн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолтоос гадна Цэргийн зэвсэг, техникийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбоо барих утас 89330702

14.30

  •  ШУТИС-ийн Номын санд “Инженерийн боловсрол ШУТИС-д 2015-2017” төслийн үр дүнг холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслол болно.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1964.03.16 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалд цахилгаан илгээж, БНМАУ-д тохиолдсон зудын хүнд гамшгийн улмаас мал сүйдэж,  эд материалын хүнд гарз хохирол учирсан явдалд гүн эмгэнэл илэрхийлэв. БНХАУ-ын Засгийн газраас БНМАУ-д байгалийн гамшиг учирсанд зориулан 200 мянган юаны эд материал болон 10 мянган тонн эрдэнэ шишийн тэжээл нийлүүлэв. 

1990.03.15-22 Хятад Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ-д айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр талын хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв.

2000.03.16 Үндсэн хуулийн Цэцийн хурлаар үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргав.

2010.03.16 УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв.

2013.03.16 Засгийн газрын хуралдаанаас Н.Тэгшбаярыг Цөмийн энергийн газрын даргаар, Ц.Жадамбааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар, А.Хүрэлшагайг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар, С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар, Г.Өлзийбүрэнг Газрын тосны газрын даргаар тус тус томилов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж