
Лондоны Хитроугийн нисэх буудалд мягмар гаригийн орой Ванкуверээс ирсэн онгоц буусан нь сүүлийн тав хоногт анхных нь болов. Өмнө нь Шотланд ба хойд Английн зарим хэсгийн агаарын тээврийг хэсэгчлэн сэргээсэн байлаа. Дөрөвдүгээр сарын 20-ны оройн 10 цагаас эхлэн бараг бүх нислэгээ Их Британи сэргээж буйгаа зарлав. Британийн агаарын орон зайд нислэгт хаалттай хэд хэдэн бүс үлдээсэн гэнэ.
Мягмар гаригт Норвеги нислэгүүдээ сэргээв. Гэхдээ түр зуур гэсэн тодотголтойгоор үүнийг хийжээ. Мөн мягмар гаригт Польш өөрийн агаарын тээврээ лхагва гаригийн өглөөнөөс сэргээхээр болсон байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд Их Британи, Дани болон Европын олон орнууд Исландын Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлтийн үнсэн үүлнээс болон агаарын тээврээ зогсоосон билээ. Европ даяар 60 мянган нислэг хойшлогдож, хэдэн зуун сая евроны хохирол учирсан байна.