“Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

“Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Австралийн улсын Засгийн газар, “Зориг сан”, “Гэрэл медиа групп”, “Оюу Толгой” ХХК, “Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа  аян өрнүүлэх, Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг  зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэлээр хангах  ажлууд хийгдэх юм.

Өнөөдрийн төслийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээг танилцуулах үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Австрали Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жон Лангтриг болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр иргэдийн үүрэг хариуцлага дээшилж, ой хээрийн түймэртэй холбоотой хохирлын хэмжээ буурах, сайн дурын гал сөнөөгчид зориулалтын хувцас хэрэглэлээр хангагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж