БНХАУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн сонгон шалгаруулалтын анхааруулга

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн сонгон шалгаруулалтын анхааруулга

БНХАУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн сонгон шалгаруулалтын анхааруулга

Нэг. БНХАУ-ын Засгийн газраас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн бичгийн сонгон шалгаруулалт 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бакалаврын шалгалт, 3 дугаар сарын 18-ны өдөр магистрантур, докторантурын шалгалтууд тус тус зохион байгуулагдана. Шалгалтад амжилттай бүртгүүлсэн сурагчид холбогдох шаардлагын дагуу харандаа зэрэг бичгийн хэрэгсэлтэйгээ цагтаа ирж шалгалтдаа оролцоно уу. Холбогдох шаардлагууд болон нэрсийн жагсаалт зэрэг мэдээллийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудаснаас авна уу.

Хоёр. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь гадаадад суралцуулах үйлчилгээний ямар ч байгууллагатай хамтын ажиллагааны харилцаа огт тогтоож байгаагүй болно.

 

Гурав. Бичгийн шалгалтын дүн 3 дугаар сарын 22-ны өдөр зарлагдахаар төлөвлөж байна. Та бүхнийг шалгалтын хариугаа харахад хялбар байлгах үүднээс бичгийн шалгалтын дүнг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбарт болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны албан ёсны фейсбүүк хаяг болох ( Embassy of the People’s Republic of China in Mongolia ) хаягт, мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудсанд тус тус зарлах болно. Нийт шалгалтад хамрагдагсад та бүхнийг эдгээр хаягийг анхааралдаа авахыг хүсч байна.

Та бүхэнд шалгалтын өндөр амжилт хүсье!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж