“Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

“Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

“Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж байгаа “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт өчигдөр /2018.03.14/ амжилттай боллоо.

“Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсэг энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлага, албан хаагч нартай уулзалт хийж хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүч, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцсан. Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдтэй уулзалт хийснээс гадна Үнэлгээ, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж санал бодлоо солилцжээ. Цаашид бүсийн арга зүйн төвүүд, нийслэлийн болон хөдөө орон нутгийн зарим сургалтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөж байгаа юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж