Даллас Старс дахиад хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Даллас Старс дахиад хожигдлоо

Даллас Старс дахиад хожигдлоо

ҮХЛ-н Даллас Старс баг дахиад хожигдол хүлээлээ. Даллас Старчууд аялан тоглолтын хүрээнд Торонто Мейпл Лифс багтай тоглож буллитээр хожигдсон. Ингэснээр Техас мужийн Даллас хотын Даллас Старс баг сүүлийн 3 тоглолтондоо дарааллан хожигдол хүлээж 71 тоглолтонд 83 оноотой Өрнөд бүсийн 6-р байранд бичигдэж байна.

Хоёр багийн тоглолтын 3-р үе эхлэхэд Даллас Старс баг талбайн эздийг 4-2 харьцаатай тэргүүлж байсан ч тэргүүллээ хамгаалж чадалгүй 3 гоол алдсан. 3-р үед багаа хожигдоос аварсан тоглогч бол Торонтогийн ахмад тоглогч П.Марло юм. Тэрээр тоглолтын төгсгөлд М.Марнерын цохисон шайбанд цохиураа тавьж гоол оруулсан. Ингэснээр хоёр багийн тоглолт үндсэн цагт 5-5 харьцаатай өндөрлөсөн. Нэмэлт цагт гоол ороогүй бөгөөд буллит цохилтоор талбайн эзэн Торонто ялалт байгуулсан.

Торонто Мейпл Лифс улирлын 41 дэх хожлоо байгуулж плэй-оффын байрлалаа хадгалан үлдсэн бол Даллас Старс багийн хувьд байдал хүндэрч байна. Далласчууд аялан тоглолтуудаас сайн үр дүн авч чадахгүй бол плэй-оффын байрлалаа алдах аюултай болоод байгаа.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж