Б.Фойц даунхилл төрөлд дэлхийн цомыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.15-нд нийтлэгдсэн

Б.Фойц даунхилл төрөлд дэлхийн цомыг тэргүүллээ

Б.Фойц даунхилл төрөлд дэлхийн цомыг тэргүүллээ

Уулын цанын дэлхийн цомын 2017-2018 оны улирал өндөрлөж байна. Өчигдөр Шведийн Оре дахь цанын баазад энэ улирлын дэлхийн цомын сүүлчийн гараа эхэлсэн.

Эрэгтэй даунхилл төрлийн ялагчаар хоёр тамирчин цагийн үзүүлэлтээр тэргүүн байр эзэллээ. Австрийн М.Майер, В.Крихмайр нар 1 мин 20.21 сек-н амжилтаар алтан медалийг хамтдаа хүртсэн. Харин хүрэл медалийг Пёнчаны олимпийн хүрэл медальт Швейцарын Беат Фойц хүртлээ.

Швейцарын Б.Фойц тус гараанд хүрэл медаль хүртсэнээр дэлхийн цомын даунхилл төрөлд 682 оноогоор тэргүүллээ. Б.Фойц 2011-2012 оны улиралд даунхилл төрөлд нийлбэр дүнгээр дэд байранд шалгарч байсан бол 6 жилийн дараа алтан медаль хүртэж байна. Тэгвэл энэ улирлын даунхилл төрлөөр дэд байранд олимп, дэлхийн аварга алдарт тамирчин Норвегийн А.Свиндал шалгарсан бол 3-р байранд Германы Т.Дрессен шалгарч байна.

Ийнхүү уулын цанын дэлхийн цомын даунхилл төрөл өндөрлөлөө. Одоо энэ өдрүүдэд супер-жи, жиант слалом болон слалом төрлүүд явагдаж энэ улирал отголно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж